“Талын хөх чононууд” өнөөдөр хоёр дахь тоглолтоо хийнэ
Хөлбөмбөгийн Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны тоглолтууд энэ сарын 11-нд Тайвань улсад эхэлсэн.

Энэ хүрээнд хоёр тоглолт явагдахад БНАСАУ-ын шигшээ багийн эсрэг Монголын хөлбөмбөгийн шигшээ баг тун сайн тоглож эцсийн дүндээ Н.Наранболдын гоол багийнхаа нэр төрийг хадгалан үлдэж 4:1-ийн харьцаатай ялагдал хүлээсэн юм. Харин энэ тоглолтын дараа явагдсан Хонгконг болон Тайваний багуудын тоглолт 2:1-ийн харьцаатай Хонгконгийн шигшээ багийн ялалтаар өндөрлөжээ.

Ингэснээр эхний тоглолтын дараа хүснэгтийг Хойд Солонгосын шигшээ гоолын зөрүүгээр тэргүүлж эхлээд байна.




“Талын хөх чононууд”-ын хувьд дараагийн тоглолтоо өнөөдөр 19:10 цагаас зохион байгуулагч Тайваний шигшээ багтай хийнэ.

Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.