Капитал банк ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан талаар мэдээлнэ
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:30 цагт:
МУИС-ийн Номын санд “Монгол улсын нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээ”-г танилцуулах арга хэмжээ болно.

10:30 цагт: МҮЭХ-ны Төв байранд Монголын эрчим хүч, геологи уул уурхайн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Өмнөговь аймгийн Ханбогд суманд нүүрс тээврийн жолооч галд өртөж, 97 хувийн түлэгдэлттэй эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: “Norphei Art gallery”-д “Мэргэжлийн боловсрол - Миний сонголт” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

12:00 цагт: УДЭТ-аас өөрийн байрандаа 2018-2019 оны үзвэрийн жилийн нээлтийн талаар мэдээлэл хийнэ.

13:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын сумо бөхийн холбооны 25 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

13:30 цагт: ГХЯ-нд Хичээнгүй сайд,  Монгол Улсын Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д
 
  • 11:00 цагт: АСЕМ-ын зардалд хийсэн аудитын тайлангаар төсвийн мөнгө завшсан гэх хэрэгт буруутгагдсан албан тушаалтнууд мэдээлэл хийнэ.
  • 11:30 цагт: Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Капитал банк Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хууль бусаар зээл авсан талаар мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-11-13 02:04:53
    капитал банк нь хэний банк вэ еренхийлегч зи ээс эхлээд уих ын гишууд сайд дарга нар банк хуртэл зээл авчээ монголыг хятадад нэгтгэх цаг нь болжээ