​Хүний хошного ухахаар өөрийнхийгөө бөхөл
МАН-ын дарга У.Хүрэлсүх УЗ-аа хуралдуулж хотын даргыг “хусах” тушаал гаргаж гэнэ. Жидүүндээ бариулсан ЗГ-аа яая гэж байж, хүний хошного ухаж суух завтай л байгаа юм байх даа.

Нам бол Баабарын хэлдгээр “Марк цуглуулагчдын холбоо” л юм. МАН бол олон нийтийн байгууллага төдий. Урьдын коммунист МАХН биш, тэгээд ч “Х” үсгийг У.Хүрэлсүх гараараа хусаж хаясан. Одоо МАН бас нэг “Х” үсэг хусаж хаях цаг нь болж, У.Хүрэлсүхийн өөрийнх нь хошного загатнаж байх шиг.

Унтрах гал уугидаг гэгчээр У.Хүрэлсүхийн дөвчигнөл эцэстээ өөрийг нь хөнтрөх болов. Хамуу жидүүндээ таталдсан Засгийн газар нь сангийн мөнгийг тэрбум, тэрбумаар нь хувааж өгсөн байна. Унахгүйн тулд өгсөн л байхгүй юу.

Нийслэлийн Засаг дарга бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас сонгогдсон албан тушаалтан. Засаг даргыг НИТХ огцруулна гэвэл огцруулна, үгүй гэвэл үгүй. Нэг муу олон нийтийн байгууллагын дарга байтугай Ерөнхийлөгч, УИХ-ын дарга байгаад ч огцруулахгүй гэвэл яаж ч чадахгүй. У.Хүрэлсүх Ерөнхий сайдынхаа албанаас огцруул гэж тушаасан ч “май” л гэнэ. УИХ ч, НИТХ ч адилхан ард түмнээс сонгогдсон субьект. Тиймээс Ерөнхий сайд, хотын даргын статус жижиг том нь юу юм гэхээс ав адилхан.

У.Хүрэлсүх намаа урьдын коммунист нам гэж бодож байгаа бол том эндүүрч. Тэгж яривал тэр үеийн МАХН-д “дарга” гэж байгаагүй, Ю.Цэдэнбал ч МАХН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга албан тушаалтай байсан юм шүү. Тиймээс Хүк бол илүүдэл хүн.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн Тунгаа 2018-11-13 10:10:02
    Ерөнхий сайд ингэж тэмцэж байхад ард түмэн зүгээр суухгүй дэмжинэ шүү зөв юмны төлө явж байна хэцүү алхам гэхдээ хийх ёстой
  • ҮҮрээ 2018-11-13 03:12:30
    энэ бичиж байгаа хүмүүс логиктой юмыг ойлгомоор юм. хамаарал бүхий нөхөр хариуцлагаа үүрсэн бусдыг нь нотлоод ир гэж үүрэг өгсөн байгаа гэж ойлгосон
  • Zorig 2018-11-12 17:06:32
    Ene setgyylch nertei holsnii bicheechediig yaydaa baiz. Yadaj ter tavisan zurag n zahialgiinhaa ezniig shuud iltgeed baih yum.
  • Даанч өчүүхэн улс юм!!! 2018-11-12 15:38:26
    Улс төрчид яаж тэнэглэх нь надад огт сонин биш! Гэвч тэд төр удирдаж байгаа болохоор яалт ч үгүй надад хамаатай болчихоод байх юм!
  • Амар 2018-11-12 15:19:01
    Хүрэлсүх Хүрэлбаатар сайдаар аль 5-р сард ЖДҮДС-нд шалгалт хийлгүүлсэн биз дээ. Тэгээд улсын төсөв хэлэлцэх үеэр энэ санд яагаад мөнгө тавиагүйн баталгаа болгож...
  • Болд 2018-11-12 14:53:51
    Энэ бөгс ямар хүний нясасан чулуу бол доо.Одоо чиний умаөрөөд бгаа Мияа Жунай 2 тэсэхгүй дээ..
  • иргэн 2018-11-12 14:20:36
    хулан минь удирдах зевлел гэж бичихэд зевлелее гэж бичнэ зевлелаа гэж бичихгуй шуу зев бичиж байж сэтгуулч гэж нэрлуул мал минь
  • бид 2018-11-12 14:09:22
    зааа ааа ааа Хүрэлсүхийн зөвш дээ
  • zochin,  2018-11-12 13:17:28
    khulan / guai / ta uuruu khenii khoshogyg doloogood bayna daa
  • Сумъяабазар?!?? 2018-11-12 13:15:47
    Хүүк хулигааны мафид нэвт бүлдэгдүүлж. Хорыг нь хужаа гаралтай Зика сонгодог манж загвараар найруулж нэг сумаар өөрийг нь оруулаад хоёрыг буудуулж суугаа даа кк...