Хөрөнгийн бирж өнөөдөр  I, II, III ангиллын 16 хувьцаат компанийн 848,454,147.00 төгрөгийн үнийн дүн бүхий 387,184 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хуртай" ХК (DAO +15.00%) болон "Ремикон" ХК (RMC +6.63%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг Гал" ХК (EER -10.48%) болон  "Дархан Нэхий" ХК (NEH -4.76%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 706,3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 6,668 ширхэг ЗГҮЦ арилжаалагдлаа. 

Энэ өдөр "TOP 20" индекс 0.29 хувиар буурч 20500.49 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,412,014,695,422.76 төгрөг боллоо.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.