Монголын балетчид Кубын Их театрын тайзнаа

Хоёр жил тутам зохион байгуулагддаг Бүгд Найрамдах Куба Улсын домогт балетчин Алисиа Алонсогийн нэрэмжит “Гаванагийн олон улсын балетын фестиваль” 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Өнгөрөгч 25 дахь удаагийн фестивальд Элчин сайд Ц.Батбаярын санаачлагаар Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын элч  Д.Алтанхуяг Монгол Улсаа төлөөлж олон улсын нэр хүнд бүхий энэхүү фестивальд анх удаа оролцож байсан.

Тэгвэл энэ удаагийн фестивальд балет болон сонгодог урлагаар тэргүүлэгч 21 улс, олон улсын таван урлагийн байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд Монгол Улсыг төлөөлөн МУГЖ, Монгол Улсын соёлын элч Д.Алтанхуяг, МУГЖ О.Анужин нар оролцож, 11 дүгээр сарын 4, 6-ны өдрүүдэд Кубын Үндэсний театр, Алисиа Алонсогийн нэрэмжит Их театрын тайзнаа үндэсний онцлог бүхий тоглолтыг үзүүлж, монголын балетын бүжигчдийн мэргэжлийн өндөр ур чадвар, түвшинг харуулав.

Кубын үндэсний балетын шилдэг бүжигчдээс гадна АНУ, Канад, Австрали, Их Британи, Франц, Монгол, Өмнөд Солонгос зэрэг орны авьяаслаг залуу балетчдыг хамарсан энэхүү Гаванагийн фестиваль нь дэлхийд чансаагаараа айргийн тавд багтдаг байна.

Х.Хулан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.