Томуугийн вакцинд 33500 хүн хамрагдаад байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 33.500 хүн хамрагджээ. Тухайлбал, улирлын томуугийн вакцинаар жирэмсэн эмэгтэй, өндөр настан, архаг өвчтэй, эрсдэлт бүлгийн 2500 иргэн, эрүүл мэндийн байгууллагын 3000 ажилтан, сонгогдсон цэцэрлэгийн 28 мянга хүүхдийг хамруулаад байгаа аж.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.