Эмийн сангуудын 40 гаруй хувь нь антибиотикийг жоргүй олгож байна
Дэлхий нийтээр арваннэгдүгээр сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” долоо хоногийг тэмдэглэдэг уламжлалтай билээ.
 
Монгол Улсын хувьд энэ долоо хоногийг дөрөв дэх жилдээ тэмдэглэж байгаа юм. Энэ үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө эмийн сангуудын 70 хувь нь антибиотикийг жоргүйгээр олгож байсан бол одоо 40 хувь болон буурсан байна.

Антибиотикийг хэтрүүлж, буруу хэрэглэснээр нянд тэсвэржилт бий болгож улмаар нянгийн эсрэг эм үйлчлэхээ больдог юм. Тиймээс дэлхий нийтээр антибиотикийг жоргүйгээр олгохын эсрэг байгаа билээ. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газраас эмийн сангууд антибиотикийг жороор олгож байгаа эсэхэд шалгалт хийдэг аж.
 
Монгол Улс нь мал аж ахуйн орон гэдэг утгаараа хүнсний гол хэрэглээ нь мах байдаг. Сүүлийн үед малд антибиотик их хэрэглэх болсон байна. Харин малын биеэс антибиотик гарч амжаагүй байх үед махыг нь хэрэглэснээр хүний биед антибиотикт дасалтай нян үүсэх эрсдэл бий болж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад анхааруулжээ. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ жилээс эхлэн дөрвөн бүсэд малын нян судлалын лаборатори байгуулах төсөв батлуулжээ. Ингэснээр антибиотикийн хамааралгүй мах хэрэглэх боломж бүрдэж байгаа юм.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.