“С.Зоригийн хэргийн захиалагч нь Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр”
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй. Тэгвэл өнөөдөр Т.Содномдаржаагийн ээж хууль шүүхийн байгууллагын талаар мэдээлэл хийлээ.
 
Мэдээллийн эхэнд Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Би саяхан хүүтэйгээ уулзсан. Миний хүүг хориход "энэ хэргийг хүлээ" гэж олон хоногоор дарамталсан. "Хоолойг чинь бооно, чихийг чинь огтолно. Гэр орондоо очихгүй шүү" гэж миний хүүг дарамталж байсан. Үнэнийг хэлүүлэх аппаратанд оруулж, учир битүүлгээр зориуд хэргийг хүлээлгэсэн. Нийслэлийн прокурорын хэлтсийн дарга нэг өрөөнд Ц.Амгаланбаатарыг оруулж С.Зоригийг яаж алсан, хэд хутгалсан хэл гэж хэрэг хүлээлгэсэн. Ямар ч хэрэг хийгээгүй хүнийг хэлмэгдүүлж байна. Үүнийг би олон дахин удаа эсэргүүцэж, Ерөнхийлөгчид хүртэл олон удаа захидал бичиж байна. Мөн миний хүүд мансууруулах бодис хүчээр шахаж хэрэглүүлсэн байна. С.Зоригийг алсан хоёр хүн гэж байсан бол одоо дөрвөн болгоод байна. Шүүх хуралд бид олон хүсэлт тавьсан. Хяналт тавьж өгөөч, хүн хэлмэгдүүллээ” гэв.

Ингээд түүнээс дараах асуултад хариулт авлаа.
 
-Та өнгөрсөн хугацаанд хоёр удаа мэдээлэл хийж байсан. Энэ үедээ хэргийн захиалагч  Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар гэж хэлж болоогүй юмуу. Одоо бүгд албан тушаалаасаа буусан байхад та зарлаж, хэлж байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Мөрөн та одоо үнэн үгээ хэлнэ үү. С.Зоригийн амь насыг хөнөөсний дараа хэргийн газарт өчнөөн хүн явуулж туучуулж ул мөрөө балласан байдаг. Хэрвээ гэмт этгээдийг олох байсан бол олон хүн явуулах ёсгүй байсан шүү дээ. Яагаад олон хүн хэргийн газарт оруулж явуулсан талаар асуумаар байна. Олон сайхан хурандаа нар хэргийг илрүүлье олъя гэхээр Ц.Элбэгдорж мөрдөн байцаагчдыг зогсоосон байдаг юм бэ.

Жинхэнэ алсан хүн, хэргийн захиалагч нь Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр шүү гэдгийг олон хүн сэтгүүлчид бичсэн байгаа. Жинхэнэ эздийг нь шалгаачээ. Би шууд хэлэхэд тагнуул, прокурорынхон Ц.Элбэгдоржийн хүмүүс байсан учраас шалгаагүй байх. Тиймээс захиалгыг нь биелүүлж суудал байраа эзлээд сууж байна.
 
-Өмнө нь яагаад хэлж, зарлаж болоогүй юм бэ?

-Тагнуул, прокурорын байгууллагыг арай ч ингэж хуйвалдахгүй байх гэж бодож итгэж байсан. Хэргийг ямар ч байсан үнэн зөвөөр шийдэх байх гэж итгэсэндээ энэ хоёр хүнийг яриагүй юм. Яагаад энэ хүмүүсийг нуугаад байгаа юм. Хэргийг үнэн зөв шийдчих болов уу гэсэндээ би чимээгүй явж ирсэн.
           
-Та прокуроруудад их гомдолтой байх шиг байна?
 
-Нийслэлийн прокурор Сандагсүрэн, Батжаргал нар мөрдөн байцаагчтайгаа нийлж зориуд хэрэг бүрдүүлж тулгасан. Хууль хүчний байгууллагууд нь ингэж ажиллаж болдог юмуу. Прокурорууд хэргийг тунгаан бодож яллаагүй. Гэтэл хүн гүтгэж хэлмэгдүүлсэн. Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хүн хэлмэгдүүлчихээд “Хавтаст хэргийг хаасан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж хэлэхээсээ ичдэггүй юмуу. Яагаад гэвэл миний хүү хилсээр 3 жил 3 сар чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байна. Ар гэрийнхэн нь хэцүү байна. Тиймээс хэрэг хийгээгүй хүүгээ шоронгоос суллаж гаргамаар байна. Намайг ингэж мэдээлэл хийсний дараа миний хүүд янз бүрийн байдлаар дарамт шахалт үзүүлэх юм бол тагнуул, хуулийнхантай хариуцлага тооцно гэдгийг хатуу сануулж байна шүү. Гэрч Б.Булган “Эмэгтэй эрэгтэй хоёр хүн байсан” гэж мэдүүлэхэд тагнуулынхан дөрвөн хүн байсан гэж гүтгэсэн. Худлаа баримт бүрдүүлсэн.
 
-Ерөнхийлөгчид хэдэн удаа хандсан бэ?
 
-Ерөнхийлөгчид олон захидал өгсөн ч хариу байхгүй. Наад хүмүүс өгдөггүй юм болов уу. Би прокурор, тагнуулын байгууллагад 100 гаруй захидал бичсэн бүгдэд нь үгүйсгэсэн хариу өгч байсан. Хуулийн байгууллага үнэн зөвөөрөө явахгүй байгаад гомдолтой байна.
 
Хуулиндаа хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй

Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Г.Баянбилэг “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчийг 18 жилийн дараа илрүүллээ гэж хоёр жилийн өмнө нийгэм даяар сенсаци тарьсан. Одоо захиалагчийг нь илрүүлэхээр ажиллаж байна гэж хуулийнхан өөрсдөө мэдээлэл хийсэн. Гэтэл саяхнаас хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хаасан гэсэн мэдээллийг прокурорын байгууллагаас өгсөн. Үүнийг зарим УИХ-ын гишүүд эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Хуулиндаа бол хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.

Бас нэг зүйлийг ойлгуулахад энэ хэрэг нууцад хамаарахгүй. Хүн амины хэргийг нууцад хамааруулж анхнаасаа тагнуулын байгууллагад өгч шалгах харьяаллыг нь өөрчилсөнд шүүгдэгчдийн ар гэрийнхэн нь гомдолтой байгаа юм. Анхнаас нь харьяаллыг нь буруу тогтоосон. Тагнуулынхан мөрдөн байцаалт явуулах ёсгүй. Өнөөдөр хэрэгжиж байгаа Эрүүгийн хуульд хорих ангид гяндан гэдэг ойлголт байхгүй. Хаалттай болон нээлттэй хорих анги гэсэн тодорхойлолт байгаа. Тиймээс байх ёсгүй хорих ангид байлгаж байсан учраас хуульд заасан хорих анги руу шилжүүлсэн. Түүнээс биш ялыг өөрчилж, хөнгөлсөн зүйл огт байхгүй.

Өмгөөлөгчийн хувиар Б.Содномдаржаатай уулзсан. Уулзалтын цаг маш богино байдаг тул шоронд болсон бүх зүйлийг ярьж амжихгүй. Гэвч маш хүнлэг бус зүйлс туулсан гэдгээ хэлж байсан” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • М 2019-04-20 15:09:10
    Зоригын гэрээс хоёр хоёроороо гарч явсан гэж бна лээ прокурор нь . Тэгэхээр 2 хүн байсан 4хүн байсан гэдэг дээр нээх ач холбогдол өгөх шаардлаггүй боловуу.
  • zochin 2019-01-20 19:02:09
    Bi bol batyyl,elbegdorj 2-g alj oshoogoo avna...amiig amiar!!!!
  • БААТАР 2018-11-19 07:45:41
    ЭНЭ ХЭРЭГ ХАРИН Ч ХЭРЭГТНҮҮДИЙГ НЬ ОЛООД БАРЬЧИХСАН ЮМ БИШ ҮҮ. ЗАХИАЛАГЧ ТАЛ НЬ ИНГЭЖ ГҮЖИРД ГЭСЭН ЗӨВЛӨГӨӨ ӨГСӨН БАЙНА Л ДАА
  • Хонгор нутаг 2018-11-18 11:58:35
    Хүүгээ гүтгүүлсэн гээд байгаа хүн хүний хүүг бас гүтгэж болох уу
  • Цог 2018-11-13 13:42:20
    Энэ хүнд алдах юм байхгүй маш зөв хэллээ элбэгээг олон хүн хэлсэн
  • Эргүү монголчуудыг маллахад амархан 2018-11-13 02:56:57
    Энэ нэг эмээд хэн нь мөнгө төлөөд жтсан хүүхэлдэйгээр авсан нь тодорхой байна шүү дээ Ингэж худлаа сенсаци дэгдээж юуг булзааруулах гээд байна л гэдэг байна шүү...
  • Зочин 2018-11-13 02:20:58
    Элбэгдорж, Бат-Үүл хоёр алсан байх. Шүүх прокурор чинь Эбигийн хүмүүсээр дүүрсэн. Тэгэхээр хэргээ хаах гэж яарах нь аргагүй. Бат-Үүлдээ баатар цол өгөөд мултрах...
  • зочин 2018-11-12 14:09:16
    За боль боль. Элбэгдорж хэргийг нууцын зэрэглэлээс гаргах гэж хичээсэн ч эсэргүүцэлтээй тулсан
  • Зочин 2018-11-12 13:11:20
    Хүнийг хэлс хэргээр гүтгээд Зоргийг алсан хүнэн нилээд эрх мэдэлтэй хүнэн ойлгомжтой шүү Зоригыг алсан хүн араатан 16 удаа хутгалсан хүн биш....араатан
  • Зочин 2018-11-12 12:13:50
    Хуйвалдаан луйварчин хулгайч ху жаа элбэгдорж шоронл байх Л АЛА Р
  • ZOCHIN 2018-11-12 12:12:10
    ZA YMAR CH BAISAN ELBEGDORJIIG ,BAT UULTEI N SUULGAJIIJ ASUUSAN N DEERSHUU. HORIJIIJ ASUUHGUI BOL ELBEGDORJ YNZ BURIIN HUDLAA AJIL HELEED BULTANA...
  • zochin 2018-11-12 11:59:25
    Үхэр монголчууд минь янз бүрийн үнэн худал мэдээлэлд битгий сэтгэл хөдлөлөөр хандацгааж бай. Рациональ ухаан гэж мэдэх үү?!
  • иргэн 2018-11-12 11:00:08
    Элбэгдорж, Батүүл 2 оролцсон л бол энэ хэрэг илрэхгүй,яагаад гэвэл шүүх, прокурорынхон бүгд тэдний талд шүү дээ.Шудрага ёс байхгүй болсон.Олон улсад ханд, өөр г...
    • Баатар 2018-11-19 07:51:12
      Тэр хоёрыг гудамжинд лааз өшиглөж явахад илрүүлээд барих боломж зөндөө байсан шүү дээ Чи жаахан логик сэтгэлгээ муутай хүн.Эсвэл алуурчид захиалагчдын талын хүн...
      202.21.96.18
      Мэдэгдсэн Хариулах
  • ene yheryyd chini?... 2018-11-12 09:34:10
    Mongolchyyd teneg bolchihson yum uu?haisaa yum be?...daanch yram hygarah yum!salgah yostoi hymyysiig ni salgah ni zyitei s dee!!!tersen ahryy ni ch dairaad bich...
  • Гүжирийн өөдөөс үггүй!!! 2018-11-12 09:23:30
    "Халдвал хар халзанд нь" гэгчээр хамгийн ойр дотнын хүнийг гүтгэх аргатай! Ж: Зоригийн аллагын захиалагч нь "төрсөн ах Баяр нь" гээд хэлчихэд мад!!!
  • Хаха 2018-11-12 09:15:26
    Эн э хүүр одоо худлаа гүтгэж болохгүй ш дээ
  • Зочин 2018-11-12 08:40:55
    Одоол үнэн зөв нь тогтоогдож байна энэ 2 хүнийг барих нь туйлын зөв
  • derem 2018-11-12 08:40:09
    Tsust aluurchinii eej buzar emgem zahialagchidiinhaa daalgavariig guitsetgej yavna
    188.62.88.27
    Мэдэгдсэн Хариулах
  • ЮВЬ 2018-11-12 08:37:14
    ЭНЭ БАЙТУГАЙ НОЦТОЙ ХҮН АМИНЫ ХЭРГҮҮДИЙГ НУУЦЛАЛГҮЙ ЦАГДАА ШАЛГААД ШИЙДЧИХДЭГ Л ЮМ, ЭНЭ ХЭРГИЙГ ЯАГААД НУУЦАЛСАН НЬ БАС СОНИН Л БАЙНА
  • БатҮүл Элбэгдорж гээд нэгэнт зарлаа шүү. 2018-11-12 08:28:18
    За Батүүл Элбэгдорж 2-ыг барьж хориорой. Яагаад хөдлөхгүй байна. Манай шүүх прокурорууд Элбэгдоржийн хүмүүс учраас бүгдийг нь цэвэрлэх цаг нэгэнт болсон шүү.
  • zooz 2018-11-12 08:25:24
    амархан юмоо
  • Бат 2018-11-12 08:10:58
    Орсод яваад байгаа зөн билгийн тулааныг Зориг агсаны хөшөөны дэргэд явуулчих тэгээд л болоо
    202.9.42.18
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-11-12 07:56:12
    алуурчид захиалагчаа мэднэ биз дээ
  • иргэн 2018-11-12 07:54:08
    нэг газарт зуу гаруй захидал бичнэ гэдэг аргаа барсан хуний эсвэл сэтгэл мэдрэлийн евчтэй хуний ажил элбэгдорж бат уул хоер угээ хэл хар малгай цагаан болсон у...
    • бат 2018-11-12 08:05:23
      өөрт ийм юм тулсан бол зуу битгий хэл мянгыг ч бичих байлгүй дээ. арга тасравч үр хайран гэсэн эх хүний чадах л юм тэр шүү дээ. бузар муухай юм болоод байна биш...
      • bb 2018-11-18 16:08:08
        яг үнэн эх хүний үхтэл үр харам гэсэн сэтгэл 1000 захиа бичих энүүхэнд
  • зочин 2018-11-12 07:40:56
    энэ гурав алуурчин мен юм бол уунийг илруулсэн цагдаа прокурорыг тер засгаас шагнах хэрэгтэй биш болоод л шагнахгуй бна ан ынан захиалагч харин хэн юм гэхээс
    • 1 2018-11-12 08:45:13
      Хэрэг "илрүүлсэн" багийн гишүүд тус бүрийг нэг нэг сумаар шагнах хэрэгтэй.