Г.Тэмүүлэн гишүүний ээж ЖДҮХ сангаас зээл авчээ

Улстөрчид ЖДҮХ санг аалзны тор шиг хэрсэн байх юм. Тэдгээрийн нэг нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн байна. Тодруулбал, эрхэм гишүүний хамаарал бүхий этгээд буюу ээжийн нь эзэмшлийн “Спа цогцолбор” ХХК нь 2017 онд ЖДҮХ сангаас 700 сая зээл авсан байна. Энэхүү "Спа цогцолбор" компанийн эзэмшигч Довдонгийн Дэнсмаа. буюу Г.Тэмүүлэн гишүүний ээж. "Спа цогцолбор" 2004 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн, нэгэнт үйл ажиллагаа нь жигдэрсэн Баянгол дүүрэгтээ томоохон тооцогддог ААН юм. Гэвч эрхэм гишүүний ээж ийнхүү жижиг дунд бизнес эрхлэгчийн “баг” зүүн бага хувийн хүүтэй зээлийг авч чадсан. 

"Спа цогцолбор" 2004 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн, нэгэнт үйл ажиллагаа нь жигдэрсэн Баянгол дүүрэгтээ томоохон тооцогддог ААН юм

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан бас нэгэн сонирхолтой мэдээлэл дэлгэхэд Довдонгийн Дэнсмаа нь УИХ-ын гишүүн Ганзоригийн Тэмүүлэнгийн 2016 оны сонгуульд хандив өгч байсан байх юм. Хүүгээ төрийн түшээ болгохын тулд ийм хэмжээний мөнгө зарсан ээж хүүгийн далбаан доор зээл авч буйгаа зүй ёсных гэж бодсон биз.

Гэвч эрхэм гишүүн Г.Тэмүүлэн болон түүний хамаарал бүхий этгээд буюу Д.Дэнсмаагаас ёс зүйн хариуцлага асуух нь зүй ёсных юм. Мөн саун, душ, зочид буудал, фитнесс, үсчин, гоо сайхны үйлчилгээ эрхэлдэг компани 700 сая төгрөгийн зээлийг хэрхэн ямар байдлаар зарцуулсан нь анхаарал татаж байна. 

П.ГОО
Оллоо.мн

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-04-19 16:45:54
    Гэр бүлээрээ мэргэшсэн хулгайчууд байна. Ямар ч ёс суртахуун байхгүй аав нь хулгайн хэргээр шоронд орох гэж байхад эхнэр хүү нь хэрэг тариад л байх юм.
  • зочин 2018-11-13 03:57:42
    Бас нэг луйварчин уу
  • ??? 2018-11-13 01:37:40
    Энэ бандийн аав нь нөгөө "Эрдэнэт" ХХК-ийн захирал байсан Ганзориг биз дээ? ГОК-д очоод хагартлаа баяжсан гэж Эрдэнэтийнхэн ярьдаг оргүй биш байх өө?
  • Иргэн 2018-11-12 15:48:58
    Г.ТЭМҮҮЛЭНГИЙН АВГАЙН ХАНБҮРГЭДЭЙГ БАРЬЖ БАЙГУУЛАХАД ХААНААС ЯМАР МӨЭНӨ АЬСАНЫГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ИХ СЭЖИГТЭЙ ШҮҮ
  • зочин  2018-11-12 14:40:01
    эрдэнэтийг идчихээд цадахгүй авгай нь сул мөнгө цохиж, хүү нь авч өгдөг. Аргагүй супер гэр бүл юм . Монголд ийм гайхамшинтай арга зальтай гэр бүлүүд байнаа
  • Зочин 2018-11-12 12:43:07
    Банкны зээлээ дарсан, эсвэл өндөр хүүтэй зээлсэн
  • Дао Лянь 2018-11-12 12:06:54
    Ардын намын авлигач хулгайч гахайнууд тун их сандарцгааж байна даа.
  • удам дагасан ... 2018-11-12 09:27:10
    аав нь хулгайч бол хүү нь хулгайч
  • Зочин 2018-11-12 08:56:41
    Яасан ханаж цададгүй хулгайчууд вэ Арай аймаар юмаа Энхболд Миеэ хийсэн ажил юм бишүү УИХ аваад байгаарай гэсэн юм бишүү дүлийдүмбэ царайлчаад Ичээч огцрооч
  • !!! 2018-11-12 08:44:18
    Yasan zadaj hanadaggui ogor Berduud we Ganzorgiinhoon ta muusainuud ??? Muu luiwarchid ta nar dald orwol taarna shuu !
  • зочин 2018-11-12 08:30:00
    52 даваанаас УБ замд Тэмээний хөшөөтэй амралтын газар, Говь саун, ЭТ үйлдвэрийн хөрөнгө. зүгээр машинд сууж явсан гадаадууд ЭТүйлдвэр хөрөнгөө аваач гэвэл яахав...
  • Эрдэнээ 2018-11-12 08:13:51
    Гэр бүлээрээ дээрэмчин. Аав Ганзориг нь Эрдэнэтийг идсэн нь илрээд одоо шалгуулж бу
  • иргэн 2018-11-12 07:45:19
    улайм цайм хамаарал бухий нь ч яахав ингээд илрээд бна харин солиот баасанхуугийн хэлээр хамааралгуй компаниар дамжуулж менге угаасан нь яадаг бол
  • Baatar  2018-11-12 07:34:06
    Ogtsor