Улаанбаатар хотын 15 293 өрхөд сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр борлуулахаар төлөвлөжээ
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд бохирдол ихтэй хуучин зуухыг бүрэн шаталттай сайжруулсан зуухаар солих ажлыг эхлүүлснээр өнгөрсөн онд 29 000 хуучин зуухыг хэрэглээнээс гаргасан гэж  “Цэвэр Агаар” төслөөс мэдээллээ.   Энэ жил ч гэсэн энэхүү ажлыг үргэлжүүлэн Улаанбаатар хотын 15 293 өрхөд хөнгөлөлттэй үнээр сайжруулсан зуух борлуулахаар ажиллаж байгаа юм байна.  Хөтөлбөрт нийслэлийн төвийн 6 дүүрэгт оршин суудаг, өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй гэр хорооллын өрх хамрагдах бөгөөд 6 дүүрэгт 25 борлуулалтын төвөөр дамжуулан борлуулахаар төлөвлөжээ.  

Иргэдийн  “уламжлалт” хэмээн нэрлэж хэвшсэн хуучин зуух нь олон төрлийн утаа тортог, хорт хийг ялгаруулдаг нь судалгаараар тогтоогдсон байдаг. Агаарт цацагдсан хорт хий нь хүний дархлааг сулруулж, амьсгалын зам, уушгийг гэмтээхээс гадна ургийн хэвийн өсөлт, ясны бүтцэд сөргөөр нөлөөлдөг байна. 

2012-2013 онд нийслэлийн төвийн 6 дүүргийн 29 707 өрхөд бүрэн шаталттай сайжруулсан зуухыг борлуулж иргэд сайжруулсан зуухаа зөв  хэрэглэсний үр дүнд  өвлийн улиралд агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурсныг Ус цаг уур орчны шинжилгээний газраас  тодорхойлжээ. Тодруулал, 2013 оны өвөл  агаар дахь хүхэрлэг хий  20 хувь, азотын давхар исэл  26 хувь, нарийн ширхэглэгт тоосонцор 21 хувь тус тус буурсан байна,
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ганхүү 2014-09-03 04:09:10
    Одоо энэ бизнес болноо болно. Хангалттай идэж уулаа утаа буурсан юм огт алга. Тэгээд ч хөгийн зуух шүү дээ. Энэ зуухийг оруулж ирж байгаа газар нь бусдад өгөх хахуулиа хэл үггүй өгдөг болохоор аль ч төрийн үед улсаас татаас аваад зараад байх юм аа. Түүнээ
    202.55.183.108
    Мэдэгдсэн Хариулах