С.Амарсайхан: Хот төлөвлөлтийн судалгааны институтыг нийслэлд байгуулна

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Ирэх жилээс бид хот төлөвлөлтийн бодлогодоо анхаарч ажиллана. Хот төлөвлөлтийн бодлого гэдэг бол иргэдийн амьдрах орчныг бүрдүүлсэн, аюулгүй байдлыг хангасан, ямар нэг байгалийн гамшиг, элдэв осол эрсдлээс урьдчилан сэргийлсэн, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, гамшиг ослын үед цаг алдахгүй асуудал үүсэхгүй байхаар  шийдвэрлэх хэмжээнд төлөвлөгдсөн байх ёстой. Ийм учраас Хот төлөвлөлтийг 2040 он хүртэл хөгжүүлэх, энэ асуудлын үндэс суурийг оновчтой төлөвлөх үүднээс "Хот төлөвлөлт, судалгааны институт"-ыг нийслэлд байгуулж ажиллахыг зорьж байна.  Өмнө нь ийм байгууллага нийслэлд байгаагүй. Зураг төслийн, Ерөнхий төлөвлөгөөний  газрууд гээд хот төлөвлөлтийн асуудлыг  ерөнхийд нь зураглаад орхидог байсан. Гэтэл цаана нь хот ямар чиглэлээр хөгжих юм, инженерийн шугам сүлжээний ямар байх ёстой вэ, иргэдийн хүсэл эрмэлзэл юу байна вэ гэх зэрэг олон асуудлыг  хотын стратеги төлөвлөлтөд нарийн тусгаагүй явж ирсэн нь бидний алдаа болжээ. Тэгэхээр 2019 онд хийх том ажлуудын нэг бол судалгааны институттэй болох явдал. Энэ институтаараа дамжуулаад гадна дотны  экспертүүд, чадварлаг мэргэжилтнүүдийг урьж ажиллуулдаг болно, тэдний үйл ажиллагааг байнгын болгосноор  Хот төлөвлөлтийг зөв зохион байгуулах боломж бүрдэнэ. Цаашлаад 21 аймагт Нийслэлийн хот төлөвлөлтийн зөв бодлого тусгал болж буух ёстой" гэв. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-11-13 06:01:12
    М.Энхболдоос эхлээд та нар хотоор гараа угаасан.Одоо төлөвлөх юм байхгүй. Чи бас хэдэн төгрөг хумслах санаатай юу. Хуц, хуц, хуцаад бай
    124.158.113.11
    Мэдэгдсэн Хариулах
  • мнгл 2018-11-12 10:22:57
    хот төлөвлөлт биш хотоо засах судалгаа
    124.158.107.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-11-12 07:20:24
    Одоо хот төлөвлөлтөөр яам байгуулсан ч нэмэргүй хотод хуруу дарам газарч үлдээгүй бүгд эзэнтэй тэгээд юу төлөвлөх вэ ээлжит улс төр үү
    202.9.42.234
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-11-12 07:02:44
    хот телевлелт хийж бна гээд хичнээн ч жил болдог юм бэ мэргэжлийн нэртэй чадваргуй хэдэн компани хедее аймаг сумын телевлелтийг ч хийж чаддаггуй шуудээ
    202.9.42.188
    Мэдэгдсэн Хариулах