
Дэлхийд алдартай VICTORIA’S SECRET брэндийн 2018 оны шоу үзүүлбэр, арга хэмжээ АНУ-ын Нью Йорк хотноо боллоо.
Энэ жилийн шоунд супермодель Жижи болон Белла Хадид, Кендалл Женнер, Адриана Лима, Тейлор Хилл, Роми Стрейд, Жасмин Туск зэрэг сахиусан тэнгэрүүд оролцсон байна. Мөн загварын шоуны үеэр Bebe Rexha, Chainsmokers, Halsey, Rita Ora, Shawn Mendes, Kelsea Ballerini зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөжээ.