Нэр бүхий гишүүдийн эрхийг түдгэлзүүлж шалгах асуудлыг оруулж ирж магадгүй
Өнгөрсөн долоо хоногт Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан Төрийн ордонд гишүүдийг загнаж, зангарагаа харуулсан үйл явдал болсон.
 
Тэрбээр ЖДҮХС-аас зээл олгохдоо албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гурван гишүүний эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирсэн ч хууль санаачлагч, тогтоогчид хүлээж аваагүй, харин ч УИХ-ын гишүүн Б.Батзоригоо өмгөөлж, хамгаалж авч үлдсэн юм.
 
Үүнд эгдүүцсэн Ерөнхий прокурор гишүүдээс шударга ёс шаардаж, нэхсэн юм. Хууль санаачлагч, батлагчид өөрсдөө энэ танхмаасаа шударга ёсоо эхлүүлэх хэрэгтэй гэж загнасан.
 
АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулж, их хэмжээний зээл авсан, зээлийн сантай холбоотой асуудлаар  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзоригийг яллагдагчаар татан шалгах хүсэлтээ Улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлсэн юм билээ.

Харин Улсын Ерөнхий прокурорын газраас АТГ-аас ирсэн хүсэлтийг хүлээн авч, УИХ-ын гишүүн Б.Батзоригийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, прокуророос ирүүлсэн саналыг хүлээж авахаас татгалзсан байдаг. Тиймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар прокурорын байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж, Улсын Ерөнхий прокурорын мэдээллийг сонсч, гишүүдийн асуусан асуултад хариулт өгсөн юм.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Хуулийн цаад талын үндэс суурийг нь өөрчлөх эсэх нь миний асуудал биш. Тэр бол миний биш та нарын асуудал. Монгол Улсын хуулийг та нар баталж байгаа. Тэгчихээд эцэст нь хууль хэрэгжүүлж байгаа хүмүүс рүү дайраад байж болохгүй. Та нар асуудлаа ялгаж салгаж ойлго. Юм л бол Хуульзүйн сайдаас асууя. Тэр хэрэг яав ийв гэх юм. Тэр асуудлыг Хууль зүйн сайд мэдэхгүй. Хууль зүйн сайд оролцох эрхгүй.
 
Аливаа тохиолдолд шударга ёс гэж байх ёстой. Би гурван гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн. Та хэд хаацайлаад л үлдэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэх юм. Энгийн иргэн, бүрэн эрхтэй гишүүн хоёрыг шалгах өөр шүү. Шударга ёс чинь энэ юм уу. Би шударга ёс тогтоох гэж оруулж ирсэн. Та нар санаа зоволтгүй би шалгаад гаргаад ирнэ” хэмээн ширүүхэн хариулт хэлсэн.
 
Тиймээс энэ долоо хоногт нэр бүхий 7 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгахаар УЕПГ-аас УИХ-д санал оруулж ирж магадгүй байна. Яагаад гэвэл Ерөнхий прокурор уг зээлтэй холбоотой бүх хүмүүсийг шалгана гэдгээ хэлсэн юм.
 
О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тагнуул, АТГ 2018-11-13 04:54:53
    Яг үнэн шүү!!! Үхэх эрхгүй болгож байгаа нь үнэн шүү. Та нар ч гэсэн үр хүүхдэдээ санаа зовдог л байлгүй дээ. Хойч үеээ дандаа луйварчдын зарц болгож үлдээнэ г...
    • Баагий 2018-11-14 01:12:59
      Энэ хүн МУ-ын төрд хэрэгтэй шудрага хүн болох нь харагдаж бна. Дэмжье!!! Шудрага бус идсэн уусан хууль завшссан гөхдийг хуулийн дагуу буруутай эсэхийг нийтэд ил...
  • Хуулийнханд 2018-11-13 01:56:50
    энэ нийгмийг эрүүлжүүлээд өгөөч. Үр хүүхэддээ санаа зовж байна. Үхэх ч эрхгүй болж бн.
  • zochin 2018-11-12 21:25:44
    gishuunii darhan erh gej hulgaich nariig haitsaaldag erh l yum bnado
  • Зөв 2018-11-12 21:01:30
    Зөв
  • ДЭМЖИЖ БАЙНА  2018-11-12 16:27:00
    ЯЛЗАРСАН ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭ ЭРХЭМ УЕП-ОО
  • Иргэн 2018-11-12 13:32:08
    ЭНЭ ЧИН БОЛОМЖИЙН ХҮН ҮҮ. БОДСОНОО ЧАС ХИЙТЭЛ ХЭЛДЭГ АМЖИЛТ
  • Зочин  2018-11-12 11:02:35
    МУ-ын ерөнхий аудитор ч.Хүрэлбаатар зээлээ төлсөн үү хариуцлагаас яагаад хол чимээгүй яваад байгаа юм
    • Баагий 2018-11-14 01:17:42
      Ер. аудиторыг овоо шудрага юм уу гсэн бодол байсан чинь бас л асуултын тэмдэгтэй нөхөр биш үү? ХЭРВЭЭ АСУУДАЛ БАЙГАА БОЛ ОЛНЫ ӨМНӨ ИЛ ТОД ХЭЛЭЭЧ. зӨРЧИЛТЭЙ БОЛ ...
  • 60TERBY 2018-11-12 06:27:09
    xylgaichdiig diilex uu
  • ??? 2018-11-12 06:14:02
    Түдгэлзүүлэх шаардлагатай эсэхийг УИХ биш, прокурор мэддэг юм! Харин шаардлагатай гэдгээ прокурор нотлох ёстой!
  • zochin 2018-11-12 06:00:42
    У.Хүрэлсүх улстөрийн замналдаа хоёр том алхам хийсэн, эхнийх нь Н.Энхбаярын эхнэрийг илчилсэн, удаах нь тагнасан чагнасан жүжиг болон Г.Баярсайханыг ширвэж унаг...
  • Тагнуул, АТГ 2018-11-12 05:34:38
    АТГ болон тагнуул хоёр дүлийрч, сохороогүй байгаа бол ажлаа хиймээр юм. Ядахдаа ичмээр юм. Ард түмний татвараар цалинжиж байгаа гэдгээ мэдмээр юм
  • Zochin 2018-11-12 05:26:06
    АТГ болон Тагнуулын байгууллага ажлаа хиймээр юм. Жирийн иргэд мэдээлэл олж аваад яриад байхад энэ байгууллагууд хаагуур нь явж байна вэ? Энэ их сонин байгаа б...
    • Баагий 2018-11-14 01:22:27
      ТЕГ гэдэг төрийн нэр барьсан нууцлаг хулгайч нар биш үү??? Тэр Хурцыг, МАН-ыг хар!!! Ёо ёо болъёо энэ МАН-ы АН-ы хулгайч нарыг харахаар дотор муухай болж огиуд...
  • Zag ni bolsoon !! 2018-11-12 04:47:18
    Gishuud Said darga nar bol adilhan l huuliin omno jiriin irged shig l hariuzlaga huleeh estoi Prokuror odoo ene gishuudees hen ni NO toi gedgiig ilchileh zag n...
  • зочин 2018-11-12 04:40:47
    Ерөнхий прокорор ажлаа хийсэн шиг хийлээ. УИХ-д шудрага ёсыг сануулах, сахиулах ёстой шүү гэдгийг хэлсэн шиг хэллээ. АТГ бол ингэж чадаагүй шүү.
  • зочин  2018-11-12 04:25:14
    шүүх чинь шалгасан хэрэгт шийд гаргана биздээ алийн болгон шүүх тогтоосний дараа гэх вэ одоо бүр алийгаа алдлаа шүү дээ
  • irgen 2018-11-12 04:15:41
    mahaih shig jijig orond erunhiilugchiin zasaglal hereggui l bolov uu. jinhene daganguilagch bii bolno, ardchlalaas urarna
  • хуульч 2018-11-12 03:56:25
    ПРОКУРОР ТА ДАХИН ТЭГЭХ ХЭРЭГГҮЙ ??? ҮНДСЭН ХУУЛИЙН 29,3 -Т ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ГЭЖ ШҮҮХ ТОГТООЖ УИХ-аас ТЭР ГИШҮҮИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАДАГИЙГ ТА БИДНЭЭС ИЛҮҮ МЭДНЭ ?...
  • Zochin 2018-11-12 03:56:17
    Одоо шудрага ёсыг тогтоохгүй юм бол хэзээ тогтоох юм вэ? Шудрагаар бүгдийг илчилж, хариуцлагыг хатуу тооцох цаг болсон. Эрхэм хуульчидаа амжилт хүсье
  • Бат 2018-11-12 02:35:41
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
  • zochin 2018-11-12 02:32:28
    UIX iingeshuun gesen neriin door luivar ih bolj bna uix gishuunii darhan erhiig hasah heregtei ??????
  • Bayarlalaa 2018-11-12 02:25:18
    Demjij bn.