МАН дахин задарч, АН-ыг С.Эрдэнэ өөрийн гараар хагалж эхэллээ

Жижиг, дундын зээл авсан УИХ-ын гишүүдийн асуудал эрх баригч МАН-ыг дахин бужигнууллаа. Авсныг нь бус аваагүйг нь тоолбол гарын арван хүрмээр болж байх шиг байна.

Сүүлдээ энэ сангаас зээл аваагүй гишүүдийнхээ нэр устай мэдээ тарааж тэднийхээ уурыг хүргэж байна. Ингэвэл бүгдээрээ адилхан болж, хэрэг явдал намдана гэж зээл авсан гишүүд нь үзсэн бололтой юм. Гэвч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаас эхлээд ихэд бухимдаж “…Энэ гүтгэлгээ зогсоо. Хэрэв би авсан байвал УИХ-ын дэд даргын албан тушаал өгнө. УИХ-ын гишүүнээсээ ч татгалзана” гэж мэдэгдлээ.

 Ер нь бол энэ байдал МАН-д дахин задарлаа. Өнгөрсөн жилээс эхлээд ярьж, нэрлэж ирсэн 32-ын бүлэг, 33-ын бүлэг “тарсан” гэсэн үг. Оронд нь шинэ хуваагдлаар буюу 60 тэрбумынхан, Жижиг дундынхан гэсэн хоёр том бүлэг бий болов.

Цар хүрээ, гишүүдийн тоо, нийгэмд үзүүлэх нөлөөгөөрөө Жижиг дундын бүлэг нь 60 тэрбумынхнаасаа хамаагүй нүсэр болж байна. Өнгөрсөн долоо хоногт Жижиг дундын зээлийг өөрийн юм шиг тараасан экс сайд Б.Батзоригийг УИХ-ын гишүүн хэвээр нь авч үлдэхэд энэ бүлгийн бяр харагдсан. Бас хэр зэрэг олуулаа вэ гэдгээ ч харуулсан.

Тэгвэл АН-ын хагарал ч ил болоод ирлээ. АН-ын албан ёсны фракцууд “албан ёсоор” С.Эрдэнэ даргыгаа эсэргүүцдэг болсон. Ийм явдал С.Эрдэнийг АН-ын дарга болсноос хойш далдуур үргэлжилж байгаа. Харин С.Эрдэнэ ийм нөхдүүдэд сануулга өгч, даргын эрх мэдлийн бярыг үзүүлэхээр заримаас нь “барьж авч” эхэллээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдавааг дөрвөн жилийн хугацаагаар АН-аас хөөх тушаалыг гаргасан. Яг үнэндээ өнөөх Д.Пүрэвдаваа нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн АН-ын даргаар ажиллахдаа 2016 оноос хойш болсон УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулиудаар намдаа ялалт авч үлдсэн цөөхөн даргын нэг гэдэг. Харин өөрийг нь эсэргүүцдэг, гэхдээ ардаа том татаасгүй учраас Д.Пүрэвдаваад арга хэмжээ авч эхэлсэн гэж АН-ынхан ярьж байна.

Үргэлжлүүлээд энэ сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн АН-ын гишүүн Т.Батцогт, Л.Батдэлгэр, М.Ихцэнгэл, Г.Мянганбаяр нарыг намаас хөөсөн тушаалыг тус дүүргийн АН-ын дарга Д.Нүрзэдээр гаргуулжээ.

Тэднээс Т.Батцогт НИТХ-ын төлөөлөгч, Л.Батдэлгэр нь Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч,  .Ихцэнгэл нь АН-ын ахмад гишүүн бөгөөд АН-ын үүрийн дарга юм байна.

Ийн АН дахь хагарлыг С.Эрдэнэ дарга өөрийн гараар эхлүүллээ.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • шударгыг хүсэгч 2018-11-12 11:08:56
    төрийн тогтолцоог өөрчилж намаас хараат бус болгон үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулья.Тэгэхгүй бол энэ тэнэгүүд улсыг сүйрүүлэх нээ.Гарцаа зөв олох нь чухал шүү....
  • хуульч 2018-11-12 08:08:22
    НАМ НЬ НАМ ШИГ БАЙХЫН ТУЛД ,,,УДАМШИЛ гэнүү УЛАМЖЛАЛ гэнүү "",,ГАРАЛ ҮҮСЭЛ ,ҮНЭТ ЗҮЙЛ ,ЗАРЧИМ""-АА МАРТАХААР ДАРХЛААГҮЙ БОЛЖ БАЙГААГИЙН ТОМ НОТОЛГООЛДОО ?...
  • Ж 2018-11-12 04:28:39
    Хүрэлсүхээ наад намаа нам шиг авч яваач чи гарч ирэхээрээ нам чинь дандаа хуваагддаг гэдэг нэртэй л хоцроно шүү
  • зочин 2018-11-12 04:27:57
    хуц ухныг өгөөж муутай болохгүй бол хөнгөлчидөг юм шүү дээ найзуудаа тэгвэл яасан юм
  • Зочин 2018-11-12 03:39:28
    тэнэг мал л алива асуудлыг шийдлийг хөөнө зайлуулах аргаар шийдэх юм даа. ЖДҮ-н зээлийн гишүүд ичих булчирхайтай байх хэрэгтэй ... гишүүдийг дэмжих зээл биш
  • иргэн 2018-11-12 03:13:20
    намгуй терийн тогтолцоо гэж хаа байна намнандорж минь хаант засаг байгуулж олон намын тогтолцоог хориглож болох л юм нам хагалах бол алуурчин эрдэнэд юу ч биш
  • Zochin 2018-11-12 02:50:45
    Er ni ene khoer namd shinjlel khiikh kheregtei shuu dee odoo ene jijig dundiin sangaas absan khumuusdee khariutslaga tootsokh kheregtei shuu dee
  • Намнандорж 2018-11-12 02:46:29
    Намын тогтолцоо буруу гэдэг нь харагдаж байна.Намгүй өөр тогтолцоог бүх нийтээрээ хэлэлцүүлж сонгох хэрэгтэй.Дэлхий нийтэд нам хэрэггүй нь харагдаж бна
  • Бат 2018-11-12 02:36:27
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо