ЖДҮХС-аас зээл авсан нэр бүхий гишүүдийг эгүүлэн татуулахаар ҮХЦ-д хандав
ЖДҮХС-г тойрсон асуудал хүчээ авав. Энэ сангаас зээл авсан гишүүд болон өндөр дээд албан тушаалтнуудад өршөөл гэж байхгүй. Тэдний хууль бус хулгайч үйлдлийг нь ард түмэн уучлахгүй хэмээн уриалга гаргаж хөдөлгөөн өрнүүлж байна. Энэ нь маш зөв алхам. Энэ асуудалд хуульчид ч өөрийн гэсэн дуу хоолойгоо нэгтгэж, хөдөлж эхэлсэн харагдав.

Тухайлбал, хуульч О.Алтангэрэл “ЖДХС-гийн асуудлыг мартагнуулахуйц урт амралтын дараа ч гэсэн олон нийтийн сүлжээнд энэ асуудал тойрсон хэлэлцүүлэг намжих шинжгүй байна.

Боломжоо булаалгасан, хулгайлуулсан, итгэж явдаг төрдөө, гишүүндээ гомдсон иргэд, бизнес эрхлэгчдийн эсэргүүцэл, тэмцэл тийм ч амархан саарахгүй бололтой.

Миний бие ч гэсэн хуульч хүнийхээ хувьд энэхүү асуудлыг шийдвэрлэхэд өөрийн чадах зүйлээрээ оролцох нь зүйтэй хэмээн санаж Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд дараах этгээдүүдэд хандан өргөдөл бичлээ. Үүнд:

-Нэр бүхий УИХ-ын гишүүд Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоолгож эгүүлэн татах асуудлыг хянуулахаар Үндсэн хуулийн цэцэд,

-Дээрх гишүүдэд ёс зүйн хариуцлага хүлээлгэх эсэхийг хянан шийдвэрлүүлэхээр Ёс зүйн дэд хороо болон УИХ-ын дэд дарга нарт,

-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ яагаад биелүүлээгүй, цаашид хэрхэн ажиллах талаар Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлийг дэмжих дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарт хандсан болно” гэжээ.
 
О.Сайхан 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монголмаа 2018-11-12 15:01:22
    АН гишүүд үүнээс эрхэм ерөнхийлөгчийг маань огцруудахаа мартав даа тэр хүн дүүгийнхээ компанид авч зээлийн ихэнх хувийг зориулалтын бусаар ашигласан шүү
    202.126.89.25
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-11-12 11:44:46
    Бүгдийг нь их хурлаас эргүүлэн тат. Огцруул. Хөрөнгийг нь хураа.
    202.21.106.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-12 09:07:18
    МАНгарууд тэмээ гэхээр ямаа гээд бичигдсэн бүх асуудлыг саармагжуулж, улс төржүүлж ард түмний тархи угаахаа болимоор юм. Цаг үе өөр болсон ард түмэн чинь энэ дэ...
    202.21.125.35
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2018-11-12 08:52:56
    ЭНД УЛС ТӨР ХАНХАЛЖ БАЙНА ?? "" ХУУЛЬЧ АЛТАНГЭРЭЛ""гэснээс- улс төрч АЛТАНГЭРЭЛ гэвэл зүгээр байж ,,?? ""ХУУЛЧДЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ"/ хуулийн3,4,...
    202.9.43.236
    Мэдэгдсэн Хариулах
  • аин 2018-11-12 07:09:11
    AН-н гишүүдийг орхигдуулаад байна уу эсвэл хамгаалаад байна уу.Тэр намд бас байгаа шүү мартав.
    49.0.133.6
    Мэдэгдсэн Хариулах
  • 60TERBY 2018-11-12 06:24:29
    BID DIILEX BOLWUU
    103.229.120.168
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2018-11-12 03:49:13
    zov shuu.demjij baina
    182.160.2.107
    Мэдэгдсэн Хариулах
  • хонгор 2018-11-12 03:35:13
    алтангэрэлдээ баяраллаа амжилт хусэе санал эх орон ард тумнихуу тулу нэгдэцгэе.
    59.153.113.156
    Мэдэгдсэн Хариулах
  • О.Алтангэрэл 2018-11-12 03:28:32
    О.Алтангэрэлд ТОМООС ТОМ АМЖИЛТ ХҮСЬЕ.
    180.149.96.90
    Мэдэгдсэн Хариулах
    • Irgen 2018-11-12 04:52:51
      Ashgui dee. Hulgaichdiig orognuuldag turkiin tanhim bish shuu dee. Hurgeed multrah agaa baigaad tend shigdeh sanaatai. Luivarchin.
      66.181.186.58
      Мэдэгдсэн Хариулах
  • БАЯРЛАЛАА. 2018-11-12 02:48:04
    ТОМООС ТОМ, ИХЭЭС ИХ БАЯРЛАЛАА.
    202.70.40.154
    Мэдэгдсэн Хариулах
  • medehgui mdaa 2018-11-12 02:45:14
    kkkk ingej bujignaad yamrch shiideld hurelgui bugd munguu tulsun geed l ungruh bizdee!
    43.228.131.132
    Мэдэгдсэн Хариулах