Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан ажилладаггүй нөүтбүүк шахжээ
Орон нутгийн төсвийг хүчгүйдүүлж, хууль бусаар захиран зарцуулж байгаа талаар өнгөрсөн долоо хоногт Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд олон нийтэд мэдээлэл хийсэн.
 
Тодруулбал, тус аймгийн Засаг дарга Д.Батсайхан аймгийн төсвийн хөрөнгийг захиран зарцуулахдаа өөртөө давуу байдал үүсгэж байгаа талаар мэдээлсэн юм.

Монгол Улсын 2018 оны төсөвт 40 гаруй тэрбум төгрөгийг Увс аймгийн хөгжилд зориулахаар төсөвлөж батлагдсан байдаг юм байна. Тэгвэл энэ мөнгөний 34 тэрбумын санхүүжилт нь тус  аймгийн төсөвт суугдаж ирсэн ч 18 тэрбум нь л  зарцуулагджээ. Үлдсэн нь хаачив гэдгийг иргэд нь асууж сураглах болжээ.
 
Түүнээс гадна орон нутагт чанаргүй бараа бүтээгдэхүүн шахсан тохиолдол ч гарчээ.
 
Тодруулбал, аймгийн Засаг даргын санаачлагаар багийн Засаг дарга нарыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн комьпютержүүлсэн ч тогонд залгаад цэнэг авдаггүй, эдэлгээнд орчихсон, ажилладаггүй нөүтбүүкүүд байжээ.

Аргаа барсан Тариалан, Сагил, Тэс сумын багийн Засаг дарга нар нөүтбүүкээ буцааж өгсөн байдаг. Хамгийн  сонирхолтой нь дээрх нөтбүүкийн нэг бүрийн үнэ 899 мянган төгрөг. Нийт үнэ нь 83,607 сая төгрөг болсон байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2018-11-12 09:37:40
    Ичидгүй луйварчин бэ???Наанаасаа зайлаас УВСын хан ,Бас Ланд машиныг яаалаа. УВСЧУУД босооч ганц хүнд дээрэлхүүлж байна даа
  • Күн 2018-11-12 04:20:29
    Увс күнүүд
  • зочин 2018-11-12 03:17:02
    нэг намын хоер дарга хамтраад ажиллаж чадахгуй бол одоо юу ч гэхэв дээ енее увсынхны эв нэгдэл яалаа шунал баянменхийг даргаар тавьчих бехийн ергеенеес холдог
  • Uvs 2018-11-12 02:58:49
    Naad nexer chin xezee Ix Ailaas garchixsan yum be