Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид мэдээлэл хийнэ
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын спортын анхдугаар наадмын шигшээ тэмцээн "Буянт Ухаа" спортын ордонд эхэлнэ.

09:00 цагт: ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгээс өөрийн байрандаа Нээлттэй хаалганы өдөрлөг болно.

09:30 цагт: “Антибиотикийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-ийн нээлтийн арга хэмжээ ЭМЯ-нд болно.

11:00 цагт: ЭМЯ-нд Чихрийн шижинтэй тэмцэх өдрийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11:00 цагт: ОБЕГ-т “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээн Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ хийх, сургалтад ашиглагдах багаж, тоног төхөөрөмж гардуулана.

12:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд "Супер каратедо" олон улсын анхдугаар тэмцээн энэ сарын 16-18-нд Улаанбаатар хотод болохтой холбогдуулж мэдээлэл хийнэ.

13:00 цагт: “Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж-150” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр ГХЯ-нд болно.

15:00 цагт: Хүүхдийн урлан бүтээх төвд  Улсын хэмжээнд зохион байгуулагдсан хүүхдийн гар зургийн XI нээлттэй олимпиадын шилдгийн шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д
 
  • 11:00 цагт: Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ.
  • 11:30 цагт: Өвөрхангай, Архангай аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгчид орон нутагт үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
  • 12:00 цагт: Ардчилсан залуучуудын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • 12:30 цагт: УДБЭТ-ын уран сайхны удирдагч асан Б.Түвшинбат дуурийн театрын ерөнхий зураач Г.Ганбаатарыг хууль зөрчиж байгаа талаар болон шилэн дансны тухай хуулийн асуудлаар мэдээлэл хийнэ.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.