Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг алт, Н.Дагвасүрэн мөнгөн медаль хүртэв
Жүдо бөхийн ээлжит гранпри тэмцээн Узбекистаны Ташкент хотод болж байна.

Өчигдөр дэвжээнд гарсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг алт, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Н.Дагвасүрэн мөнгөн медаль хүртэж багийн дүнгээр Монголын баг 46 орныг ардаа орхин тэргүүлж эхэлжээ.

Б.Мөнгөнчимэг Герман, Австри, Италийн бөхчүүдийг ялж, Ташкентийн гранприд ийнхүү түрүүлэв.

Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Н.Дагвасүрэн Испани, Монтенегро, Австрийн бөхчүүдийг ялж, хагас шигшээд үлдсэн. Улмаар Кыргызистаны Владимир Золоевыг ялсан ч шигшээ барилдаанд Казахстаны бөхтэй барилдаж дийлджээ.

Тэмцээний эхний өдөр гавьяат тамирчин Г.Болдбаатар аваргын алтан медаль  хүртсэн.

Одоогоор Монгол Улс хоёр алт, нэг мөнгө, шагналт тавдугаар байр хоёр, долдугаар байрт гурван тамирчин орж, багийн дүнгээр тэргүүлж эхэлсэн бол Косово, Герман, Узбекистан, Словак, Австри удаалж байна. 47 орноос 21 орон ямар нэгэн медаль хүртээд байна.

О.Сайхан

Оллоо.mn 
 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 111 2018-11-11 14:52:05
    Энэ линкээр орж бүртгүүлээд сард хамгийн багадаа 300 долларын цалин аваарай. Болж байна мөнгө орж ирж байна. http://StartWeeklyJob.com/?userid=100327
    • ??? 2018-11-13 09:06:39
      Яаж ававдаа тэгээд би лав 500$ болгочоод авч чадахгүйл байна