Чингис хааны мэндэлсэн өдөртэй, Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн зангарагтай долоо хоног
Өнгөрч буй долоо хоног ажлын гурван өдөртөй, амралтын дөрвөн өдөртэй байснаараа ихээхэн онцлогтой байв. Харин өвлийн тэргүүн сар эхэлж, өндөр өвөөгийнхөө төрсөн өдрийг тэмдэглэж олон хоног амрав.
Ингээд өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлож байна.

 
“Чингис хааны мэндэлсэн өдөр”-ийг одонгүй тэмдэглэв

Энэ долоо хоногт өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр тохиож, уламжлал ёсоороо “Чингис хааны мэндэлсэн өдөр” буюу  “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ тэмдэглэлт өдрийг 2002 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон, төр нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Гэвч энэ жил тэрхүү нэр хүндтэй шагналын эзэн тодорсонгүй. Ерөнхийлөгч энэ тухайгаа хэвлэлийн албаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд шалтгаан нь "Чингис хаан одонг хүртэх шалгуур хангасан хүн байхгүй" гэсэн юм. Ийнхүү өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн “одонгүй өдөр” тохиож, Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болсноор өндөрлөв.
 
Шатахууны үнийг 1500 болгохыг шаардаж Төрийн ордныг жолооч нар бүслэв

Шатахууны үнэ шат дараалан өссөөр орон нутагт 2000, нийслэлд 1990 төгрөг даваад байгаа нь иргэдийн нуруун дээрх ачааг улам нэмээд байгаа. Учир нь шатахууны үнэ бол суурь үнэ учраас үүнийг дагасан бараа бүтээгдэхүүний үнэ иргэдийн амьдралд хүндээр тусч, харин Засгийн газрын зүгээс үнийн өсөлтийг зогсооход үр дүнтэй арга хэмжээ авахгүй байгааг  иргэд шүүмжилж байгаа. Тиймдээ ч Нийслэлчүүд төв талбай, Засгийн газрын ордноо тойрсон тээврийн хэрэгслийн жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Жолооч нар  шатахууны үнийг 1500 төгрөг болгохыг шаардан таван өдрийн турш  өглөө 9.00-11.00 хүртэл ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Гэвч Засгийн газраас ямар нэг арга хэмжээ авалгүйгээр долоо хоногийг өнгөрөөжээ.
 
Б.Батзоригийг сайдын суудлаас нь буулгаж, гишүүн хэвээр авч үлдэв


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан.

Тиймээс улирч буй долоо хоногт  УИХ чуулганы нэгдсэн хуралдаанаар ЖДҮ-ийн сангийн зарцуулалттай холбоотойгоор Б.Батзориг сайдад хариуцлага тооцох асуудал хүчтэй яригдаж, шийдвэрлэгдсэн юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын үүрэгт ажлаас Батжаргалын Батзоригийг чөлөөлөх тухай” тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Улмаар  хуралдаанд оролцсон гишүүдийн 76 хувийн саналаар түүнийг сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Мөн УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах  хүсэлтийг Прокурорын байгууллагаас  ирүүлсэн. Энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар мөн хэлэлцсэн юм. УИХ-ын байнгын хорооноос УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Байнгын хорооны саналыг дэмжих эсэх талаар нууц санал хураалт явуулахад гишүүдийн 86.8 хувийн саналаар байнгын хорооны саналыг дэмжсэн юм. Ингэснээр УИХ Б.Батзоригийг гишүүнээр нь авч үлдсэн юм.
 
Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн зангараг
 
АТГ Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулж, их хэмжээний зээл авсан, зээлийн сантай холбоотой асуудлаар  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзоригийг яллагдагчаар татан шалгах хүсэлтээ Улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлсэн билээ.

Харин Улсын Ерөнхий прокурорын газраас АТГ-аас ирсэн хүсэлтийг хүлээн авч, УИХ-ын гишүүн Б.Батзоригийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, прокуророос ирүүлсэн саналыг хүлээж авахаас татгалзсан байдаг. Тиймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар прокурорын байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж, Улсын Ерөнхий прокурорын мэдээллийг сонссон. Тэрээр гишүүдийн асуусан асуултад хариулсан юм.

 Энэ үеэр  УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Хэрэг шалгахдаа хэдэн жил шалгаж уддаг хэрнээ нэг, хоёр сайдыг огцруулах болохоор ямар хурдан оруулж ирдэг юм бэ?. Сошиалаар шуурсан хэрэгт үнэн худал нь мэдэгдэхгүй шалгалт явуулж, баривчилгаа хийгээд байдаг хэрнээ олон жил бугшсан тэр хэргүүдээ хэзээ шалгаж дуусах юм бэ?. Цаад талын үндэс суурийг нь хэзээ өөрчлөх юм бэ?" гэхэд

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Цаад талын үндэс суурийг нь өөрчлөх эсэх нь миний асуудал бишээ. Тэр бол миний биш та нарын асуудал. Бүх хэрэг дээр хэрэг нээгээд шалгаад явдаг. Монгол Улсын хуулийг та нар баталж байгаа. Тэгчихээд эцэст нь хууль хэрэгжүүлж байгаа хүмүүс рүү дайраад байж болохгүй. Та нар асуудлаа ялгаж салгаж ойлго. Юм л бол Хууль зүйн сайдаас асууя. Тэр хэрэг яав ийв гэх юм. Тэр асуудлыг Хууль зүйн сайд мэдэхгүй. Хууль зүйн сайд оролцох эрхгүй.

Аливаа тохиолдолд шударга ёс гэж байх ёстой. Би гурван гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн. Та хэд хаацайлаад л үлдэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэх юм. Энгийн иргэн, бүрэн эрхтэй гишүүн хоёрыг шалгах өөр шүү. Шударга ёс чинь энэ юм уу. Би шударга ёс тогтоох гэж оруулж ирсэн. Та нар санаа зоволтгүй би шалгаад гаргаад ирнэ" хэмээн ширүүхэн хариулт хэлж, зангарагаа харуулав.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол хүн 2018-11-12 13:55:00
    Прокурор Энх-Амгалан их зоригтой бна. Ардаа хамгаалалттай бж л ингэж том дугарна шүү дээ. Хэн нэгний гар хөл л хийж бгаа бх даа хөөрхий. Лав бидний төлөө биш дэ...
  • үнэнийг хүсэгч 2018-11-12 11:03:48
    М.Энхамгалан АСЕМ, Бондууд, Хөгжлийн банк, Төмөр зам, Аж үйлвэрийн парк гм том хэргүүдийг шийдэж зангаргаа харуулах батлах юм биш үү, тэгэхгүй бол юуных нь шудр...
  • Бат 2018-11-12 01:25:09
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
  • batuazoch 2018-11-11 15:04:09
    Чингисийн төрсөн өдөх гэхийг боолхиотой гэж мэдсэн болой. Зөв. Арай зөв тйишээ болоход нь Чингис одонгоо өгөх ньзөв.
  •  2018-11-11 13:34:17
    уг нь зөв яльж билээ. Баасандаа хутгалдсан гишүүд харин сүрдүүлэх янзтай. гэхдээ хуулийн өмнөөс баасыг нь аманд нь хийх ёстой.
  • tumur 2018-11-11 06:19:56
    prokuror enkhamgalan mash sain tuushtai bailaa bayar hurgee gishuun oyunchimeg niigmiin hog shaar