Таксины жолоочийн мэдээллээр хулгайчийг барив
Энэ оны эхний есөн сарын байдлаар бүртгэгдсэн хэргийн 8800 орчим нь гудамж, талбай, олон нийтийн газарт үйлдэгджээ. Харин орон сууцнуудын зогсоол, гудамжид үйлдэгдсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг таксины жолооч нар цагдаагийн байгууллагад мэдээлэх тохиолдол цөөнгүй гардаг байна.
 
Цагдаагийн байгууллагад таксины жолооч нараас гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг ирүүлэх, эргэх холбоог сайжруулах зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газар, “Улаанбаатар Сити” такси  компанитай хамтарч ажиллах санамж бичгийг энэ сарын 7-ны өдөр байгуулжээ.
 
Цаашид цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдэгдэж байгаа талаар мэдээлэл ирүүлсэн иргэн, таксины жолоочийг урамшуулж хамтарч ажиллах юм байна. “Улаанбаатар сити” компанийн такси үйлчилгээнд явж байсан жолооч бусдын машиныг хулгайлж байсан гэмт хэрэгтний талаархи мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлж,  цагдаагийнхан дуудлагын мөрөөр шуурхай ажиллаж хэрэгтнийг баривчилж байсан аж.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.