Утааны улиралд жирэмслэхгүй байхыг зөвлөе
Утааны улирал ирэхээр л Нийслэлчүүд утааны тухай ярьж, хэлэлцэж харааж зүхдэг. Гэхдээ тэмцэж чаддаггүй ялагддаг. Ялагдахаас өөр ямар ч арга арга байхгүй нь эмгэнэлтэй. Утаагүй нийслэлд амьдарч үзэх юмсан гэж мөрөөдөхөөс цаашгүй. Утаа гэгч “мангас” эрүүл хүний уушги, зүрх, мэдрэлийн системийг гэмтээж өвчлүүлэхээс гадна урагт заналхийлээд удаж байна.

Тиймээс эх барих эмэгтэйчүүдийн эмч болон мэргэжлийн эмч нар залуусыг утааны улиралд жирэмслэхгүй байхыг зөвлөж анхааруулсаар байна.

Хорт хар утаа угаараас болж хорвоод мэндлэх ёстой үрс мэндэлж чадахгүй буцаж байгаа нь дэндүү харамсалтай хэрэг юм. Сүүлийн үед агаарын бохирдол утааны талаар амтай болгон нь ярьж эрх баригчид онцолж ярьсаар байгаа ч ямар нэгэн шийдэлд хүрдэггүй.

Хорт утаатай нийслэлд амьдарч амьсгалахад туйлын бэрх болсон цаг. Гадаа гарлаа нуль угаар саарал утаа угтана. Жилээс жилд утаа нэмэгдэхээс багасахгүй байгаа юм.

Утаанаас болж үзэгдэх орчин ч хязгаарлагдах хэмжээний тийм саарал угаартай орчныг гамшиг гэхээс өөр юу гэх вэ. Тэр дундаа утааны хамгийн хортой, хүнд элементүүд нь доод хэсэгтээ буюу газраас 50-80 см-ийн өндөрт байдаг гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарладаг.

Энэ нь бяцхан үрс маань биднээс илүү хорддог гэсэн үг. Тиймээс “Хүүхдээ болж өгвөл тэвэрч үүрч яваарай” гэж эмч нар зөвлөдөг. Утааны хор хөнөөлд бага насны хүүхдүүд илүү өртөж байгаа юм. Хорт утаагаар амьсгалснаас болж амьсгалын замын хурц хэлбэрийн цочмог өвчин тусах явдал энүүхэнд. Түүнээс гадна утаанаас үүдэж ураг амьгүй болох ургийн гажиг үүсэх тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Төрж байгаа 10 хүүхэд тутмын гурав нь ямар нэг гажигтай төрж байна гэдгийг эх баригчид хэлж байгаа юм. Тиймээс өвлийн улиралд тэр дундаа ид утаа угаартай сард жирэмслэхгүй байхыг анхааруулж байна.

Тэгэхээр хүүхэдтэй болохоо төлөвлөх хэрэгтэй байгаа биз. Жирэмслэсэн эхний дөрвөн сард ургийн бүх зүйл бүрэлддэг болохоор утааны улиралд аюултай байдаг аж. Утаанаас үүдэж зүрхний гажиг, уушгины гажиг, тархины гажиг саатай, сэтэрхий уруултай, хүүхэд төрөх тохиолдол элбэг байдаг аж. Хэвлийдээ тээсэн ургаа гажигтай болсныг мэдэлгүй 4-5 сар тээсэн эх хүүхдээ “устгуулах” аюулд хүрч байгаа юм. Учир нь ураг амьгүй болсон, 4 сартай ураг утаанаас болж зулбасан. Зүрх болон мэдрэлийн системийн гажиг илэрсэн гэх шинжээр халуун хэвлийдээ тээсэн ургаа устгуулж байгаа нь үнэхээр харамсалтай юм. Ийм зовлон амссан ээжүүд цөөнгүй байна.

Монгол Улсын хорт утааны талаар гадны эрдэмтэн судлаачид хэдийнэ судлаад санаа тавиад эхэлсэн байгаа юм. Тэр дундаа утаа, тоосжилт жирэмсэн эх болон түүний урагт хэрхэн нөлөөлж эхэлснийг  судалсан байдаг. Тэд Сүхбаатар дүүргээс 540 жирэмсэн эмэгтэй сонгож, нэг хэсэгт нь агаарыг бохирдлыг бууруулагч төхөөрөмжийг суулгаж, хоёр хуваан харьцуулж, судалсан аж. Ингэхэд агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмж ашигласан ээжүүдээс гарсан нярайн биеийн хэмжээ, агаарын бохирдлыг бууруулах ямар ч арга ашиглаагүй ээжүүдээс мэндэлсэн нярайгаас 0.4 сантиметрийн урт, 80 граммын илүү жинтэй байжээ.

Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол ургийн өсөлт, бойжилтод хэрхэн сөргөөр нөлөөлж буйг судалгаанаас харж болохоор байгаа юм. Тэр ч бүү хэл Монголд нас баралтын нэг нь хорт утаанаас болж байгаа ажээ.


О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-11-11 13:36:39
    яаж ч бодсон жилийн утаатай үед жирэмсэн нь таараад байгаа шүү дээ. нээрээ ухна үхсэн хүмүүс төрийг эзэлжээ.
  • иргэн 2018-11-11 05:17:43
    утааны улиралд жирэмсэн болсон эмэгтэйчууд жирэмслуулсэн эрчуудийг хууль зерчсенд тооцох хууль гаргах л дутаж байх шив дээ бэлгэвч л унэд орох нь дээ
  • Бат 2018-11-11 04:27:03
    Одоо хотын өрх бүрийн яндангаас агаар бохирдуулсаны татвар ав өгөхгүй нь хөдөө нүү өөр гарц байхгүй