Агаарын бохирдлоос эх, хүүхдийг хамгаалахад 15.2 сая ам.доллар зарцуулна
Улаанбаатар төдийгүй зарим аймагт агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн байгаа билээ. Өвлийн гурван сар хорт утаанд амьдардаг монголчуудын дунд элдэв өвчлөл их тархдаг талаар албаныхан хэлдэг. Агаарын бохирдлыг бууруулахаар төсөвлөсөн мөнгийг хувьдаа завшиж, салхинд хийсгэж үрэн таран хийсэн тохиолдол их бий.

Харин эх, хүүхдийг агаарын бохирдлоос хамгаалах дөрвөн жилийн хугацаатай ажил энэ жил эхэлжээ.

Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийг ивээх сан, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран агаарын бохирдлоос эх, хүүхдийг хамгаалах дөрвөн жилийн төсөлд 15.2 сая ам.доллар зарцуулахаар болжээ. Хөтөлбөрийн 10.4 сая ам.долларыг НҮБ-ын Хүүхдийг ивээх сан, 4.8 сая ам.долларыг Швейцарийн хөгжлийн агентлаг тус тус гаргах юм байна.

Эх, хүүхдийг агаарын бохирдлоос хамгаалах 15.2 сая ам.долларын санхүүжилттэй уг хөтөлбөрийг Баянхонгор аймаг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.