Иргэд 10 төрлийн лавлагааг цахимаар авах боломжтой

Улсын бүртгэлийн багц хууль шинэчлэгдэн  арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн.

Тус хууль хэрэгжсэнээр Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас иргэн, хуулийн этгээд өөрт холбогдох мэдээлэл, лавлагааг интернэт сүлжээ ашиглан хаанаас ч авах боломж бүрдэж буй юм.

Өөрөөр хэлбэл, иргэн та burtgel.mn сайтаар орж дараах 10 төрлийн лавлагаанаас өөрт хэрэгтэйг гэрээсээ, байгаа газраасаа авах боломжтой.

Үүнд:​

Цахим үнэмлэхийн лавлагаа
Оршин суугаа хаягийн лавлагаа
Төрсний бүртгэлийн лавлагаа
Гэрлэсний лавлагаа
Гэрлэсэн эсэх лавлагаа
Гэрлэлт цуцлуулсныг бүртгүүлсэн тухай лавлагаа
Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
Хуулийн этгээд бүртгэлтэй тухай лавлагаа
Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
Үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа
Цаашид энэ тоог нэмж иргэдэд шаардлагатай байдаг бүх 29 төрлийн лавлагааг интернэтээр шууд авч болдог болно гэж Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.