Хотын даргын саналыг хоёр гараа өргөн дэмжье
Улаанбаатар хотын авто­замыг дээрээс нь харахад аварга том эрээн могой үлэмж биеэ чүү чамай хөдөлгөн гулбилзаж арай ядан урагшлах мэт дүр төрх харагдах аж. Нам гацаж, таг түгжирсэндээ бухимдсан жолооч нарын зогсоо зайгүй дуугаргах дуут дохио, элдэв хараал, гарцтай гарцгүй газраар чихэлдэн сүлжилдэх хүүхэд хөгшид гээд чих толгой дөжирч, нүд эрээлжлэм үйл явдал хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн бий болчихлоо.

Уг нь нийслэлчүүд өнгөрсөн 10 хоногт буюу наймдугаар сарын 22-31-нийг хүртэл хотын дарга, Үүл баатрын санаачилсан “Дугаарын хязгаарлалтын түр журам”-ыг мөрдөөд авто зам түгжрэлгүй, нийтийн тээвэр нь хурдан, иргэд бухимдалгүй тун дажгүй байлаа. Нийтийн тээврийн М-27 Таван шар- Баянзүрхийн товчоо чиглэлийн автобусанд суугаад Санкт петербург /хуучнаар Ленин клуб/-ийн буудалд ирэхэд ердөө л 18-20 минут болж байлаа. Гэтэл өчигдөр дээрх маршрутын дагуу явахад 1цаг 10 минут явж ирлээ. Ингээд бодохоор цагаан толгойтой даргын маань санаачилсан автомашины дугаарын “Тэгш, сондгой­гоор журамладаг” нь цаг үеэ мэдэрсэн, жинхэнэ нүдээ олсон ажил гэж сайшаамаар.

Фэйсбүүк, твит­терээр “Хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг барьчих хэмжээний мөнгөөр хогны уут хийлгэж тараахад чинь дуугүй л авсан... Ер нь гаргасан шийдвэр болгоныг чинь дэмжсэн.

Харин одоо төв замаар зорчсоны төлбөрт 50 мянган төгрөг ёстой өгч чадахгүй нь. Багахан шиг давраарай Бат-Үүл дарга аа” гэх өнгө аяс илэрхийлэн элдвээр бичиж элэглэж л байсан. Элэглэж л байг, элдэвлэж л байг. Ажил хийж амьдрал өрнөн буцалж байгаа цагт алдаа оноо зэрэгцэж байдаг хойно. Харин “Тэгш, сондгойгоор нь журамладаг” энэ аргаасаа л няцаж болдоггүй юм шүү. Энэ минийх бус ард иргэдээс Үүл даргад дайсан үг. Хувийн машинтай хүмүүсийн олонх нь энэ шийдвэрийг эхлээд эсэргүүцэж байсан.

Харин одоо бүтэн өдрийн хагаст нь түгжирч тагжирч явахаар нийтийн автобусанд суугаад хүрэх гэсэн газраа шурдхийж хүрчихээд сэтгэл амар, уур уцааргүй явахыг хүсэх болж. Энэ нь нэг талаар “Лам олдохгүй бол буцахдаа залъя” гэгчийн үлгэр болж байгаа ч нөгөөтэйгүүр дэм­жихээс гарцаагүй аасуудал.
“...Ажил хийвэл дуустал” гэгчээр эдийн засагт хэмнэлттэй, экологид нэмэртэй энэ саналыг бүр хоёр гараа өргөн дэмжиж байна.

Өглөөний сонин
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zorchigch 2014-09-03 12:49:14
    demjij bna
    103.26.193.14
    Мэдэгдсэн Хариулах
  • uulen sugt 2014-09-03 07:57:43
    sayiin 10 honogt shn bsn ch geh shig uy soliorood tenegteed bgaan, buh hunii uur durgui 2 zeregtsee biz dee, yostoi uuliin tsagaan usiig harlatal haraagaa biz dee, yah gej hudlaa soliorch bdiin, shal teneg, zunug uvgunii ugeer hamag ajlaa aldaj tuurch bud
    103.26.193.26
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-09-03 06:02:48
    metrogoo hurdan barih heregtei manaaihaas olon say hun orshin suudag delhiin hot zondoo bna sh dee turshlaga sudalj buteen baiguulalt hiigee chee. yamar ch bolobsrolgui uls torchid uls oron baiguullaga dargalj tenegtehee hezee bolih be
    202.72.243.66
    Мэдэгдсэн Хариулах
  • бат 2014-09-03 03:14:20
    Машинтай иргэн та явган яваа сая гаруй нийслэлийн иргэдийхээ эрхийг хүндлэх ёстой. Бас машинтай түгжирсэн ажлаа амжуулж чадахгүй байгаа, яаралтай хагалгаа хийлгэх гэж яарсан иргэнийхээ, түймэрт эд хөрөнгөө алдаж байгаа, амиа алдаж байгаа иргэдийнхээ эрхий
    202.21.113.106
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-03 03:12:16
    үсээ засуулах ч мөнгөгүй .нүүрээ олигтой угааж чадахгүй хир үнэртсэн хувцас өмсчихөөд машин унаад яваад байдаг шилжин ирэгсэдийг харахаар инээд хүрээд байдаг юм .бас хамаг юмаа шавхаж зээл аваад азын дугаар энэ тэр авна гээч ...хоосон толгойнууд
    124.158.91.83
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-03 02:44:56
    Иргэн хүн хувийн өмч машинаа хаана ч хэдийд ч чөлөөтэй унах эрхтэй, үндсэн хуулинд иргэний үндсэн эрхийг заасан байгаа даа,
    202.179.29.101
    Мэдэгдсэн Хариулах
    • хүний эрх-д 2014-09-03 03:14:12
      уна уна хамаг амьдралаа зам дээр хорт хийгээр амьсгалаад насыг бар бар таны эрх
      124.158.91.83
      Мэдэгдсэн Хариулах