Самбо бөхийн тамирчид ДАШТ-ээс дөрвөн медаль хүртээд байна

Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Румын улсын нийслэл Бухарест хотод өчигдөр/эхэллээ/. Гурван өдрийн турш үргэлжлэх тус тэмцээнд 80 орны 750 гаруй тамирчид 27 жинд өрсөлдөж байна.  

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48кг, 60кг, 72кг, эрэгтэйчүүдийн 52кг, 68кг, 90кг, байлдааны самбо бөхийн 57кг, 74кг, 100кг жингийн барилдаан, тулаанууд явагдаж, есөн багц медалийн эзэд тодров. Манай тамирчдын хувьд тэмцээний эхний өдөр дөрвөн медаль хүртлээ. Тодруулбал,
 

  • Эмэгтэйчүүдийн 48кг жинд ОУХМ Г.Наранцэцэг хүрэл,
  • Эрэгтэйчүүдийн 52кг жинд ОУХМ Ш.Эрдэнэбаатар хүрэл,
  • Байлдааны Самбо бөхийн төрөлд 57кг жинд ОУХМ Н.Тогтохбаяр хүрэл,
  • Байлдааны Самбо бөхийн төрөлд 74кг жинд ОУХМ Х.Амартүвшин хүрэл медаль тус тус хүртжээ.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн 52кг, 64кг, 80кг, эрэгтэйчүүдийн 57кг, 74кг, 100кг, байлдааны самбо бөхийн 62кг, 82кг, +100кг жингийн барилдаанууд явагдана.  Урьдчилсан барилдаан 16.00 цагаас, шигшээ барилдаан 00.00 цагаас эхлэх бөгөөд MNB Sport сувгаар үзэх боломжтой.

Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-11-10 07:16:10
    бугдээрээ л алт авдаг байлаа одоо ч хурэл л болж дээ жин бур дээр кг гэж тавих хэрэг юу бна тэгээд зай авахаа мэддэггуй юм уу хэлний компьютерийн мэдлэгээ дээ...
  • zochin 2018-11-10 06:57:56
    Гадныхан тоож үздэггүй спорт, мэдэх ч үгүй. Ядуу монгол яршиг л байна
  • Мөнхжаргал 2018-11-10 06:31:47
    Самбо 2024 юм уу? 2028 оноос Олимпийн хөтөлбөрт ороход ойрхон болсон. Тийм сураг гарсан. Сумогоос л дээр сдорт доо
  • Зочин 2018-11-10 05:50:17
    Дэмий юманд явж байх юм, самбо дэлхийн спорт биш, болж ч чадахгуй, оросыг дагаж далдаганагчдийн л хийдэг зуйл