Мисс Э.Энхриймаа Хятадын тэргүүн хатагтайд захидал бичжээ

'Дэлхийн мисс-2018' тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Э.Энхриймаа  Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюаньд захидал илгээжээ. Тэрбээр “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд түрүүлснийхээ дараа хүн зоны сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах хүмүүнлэгийн ажлаа эхлүүлэхдээ уг захиаг бичсэн байна.

Уг захидалдаа тэрбээр АНУ-ын Нью Йорк хотод болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн сайн санааны элчийн хувиар түүний илгээсэн дүрс бичлэгийг үзсэнээ дурьджээ. Мөн эрхэмсэг хатагтайн өрнүүлж буй сүрьеэ өвчинтэй тэмцэх үйлстэй дуу хоолойгоо нэгтгэн, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчтэй хүмүүст тусалж, эд материал, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх ажлыг эх орондоо цаг алдалгүйгээр хэрэгжүүлэхээр шийдэн, хэд хэдэн чиглэлээр ажиллаж эхэлснээ мэдэгджээ.

Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх талаар хатагтай Пэн Лиюаний өрнүүлж байгаа ажилтай харьцуулахад миний хийж буй бүхэн далайд дусал нэмэх төдий ч Монголын энгийн нэг залуу хүний зүгээс энхийн үйлсэд өөрийнх нь адил хичээнгүйлэн зүтгэж, эх дэлхийгээ цаашид эрүүл энх, аз жаргалтай болгохын төлөө тууштай ажиллах болно гэдгээ захидалдаа илэрхийлсэн байна.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.