Г.Болдбаатар Ташкентийн Гран-прид түрүүллээ
Узбекистаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн Гран-при ангиллын тэмцээн өчигдөр/11.09/ эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 60, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ийн жингийн барилдаанууд явагдаж, манай таван бөх зодоглосноос гурав нь медалийн төдөө барилдав.


Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д МУГТ Г.Болдбаатар аваргын төлөө Узбекистаны алдарт бөх Диёорбек Урузбоевтэй барилдаж цэвэр ялснаар алтан медаль хүртлээ.


Харин 60 кг-д барилдсан Д.Амартүвшин хүрлийн төлөө Тайванийн бөх Ян Юун Вейтэй барилдаж базари үнэлгээгээр ялагдав. Мөн 66 кг-д барилдсан Д.Алтансүхийн хүрэл медалийн төлөө Азербайжаны Нижат Шахализадатай барилдаж ялагдал хүлээжээ.


Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81 кг, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болно. Манай бөхчүүдээс 73 кг-д С.Чинзориг, 81 кг-д Н.Дагвасүрэн, эмэгтэй 63 кг-д Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг нар барилдана.


Б.Од

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.