“Ташкент Гран При” эхэллээ

Узбекистан улсын Ташкент хотод жүдо бөхийн Гранпри тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ сарын 9-11-ний хооронд үргэлжлэх тус тэмцээнд 47 орны 352 жүдоч зодоглож буй юм.

Монгол Улсаас тус тэмцээнд  эрэгтэй 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг-д Д.Алтансүх, Д.Төмөрхүлэг, 73 кг-ийн жинд С.Чинзориг, 81 кг-д Н.Дагвасүрэн, +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Хорлоодой, Г.Ганцэцэг, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, 78 кг-д Ш.Сэржмядаг гэсэн 11 жүдоч хүч үзнэ.

Дашрамд дуулгахад, Арабын нэгдсэн Эмират улсаас Монголын гурван жүдочийг өөрийн орны нэр дээр барилдуулах санал ирсэн. Тэд Г.Отгонцэцэгийн адил лигонер жүдоч болно гэсэн мэдээлэл нэгэн үе зарим хэвлэлээр тарсан. Тэгвэл өнгөрсөн оны Токиогийн Их дуулгаас хойш олон улсад өрсөлдөөгүй Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нар эх орноо төлөөлөн Ташкентын дэвжээнд гарна.
 



Өнөөдрийн хуваарь: 

14.00 Урьдчилсан барилдаан: Эрэгтэй - 60, 66кг; эмэгтэй - 48, 52, 57кг.
20.00 Финал: Эрэгтэй - 60, 66кг; эмэгтэй - 48, 52, 57кг.







Б.ОД

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.