Манай шигшээ Тайваний багт ялагдлаа

Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Тажикстан улсад олимпын эрхийн төлөөх урьдчилсан шатны тэмцээнд оролцож байна.

Хэсэгтээ Сингапур, Филиппин тэргүүтэй Азийн хүчтэй багуудтай таарсан манай шигшээ эхний тоглолтоо зохион байгуулагч Тажикстаны багтай хийж, 4:1-ээр ялагдал хүлээсэн. Харин хоёр дахь тоглолтоо Сингапурын шигшээ багтай хийж 2:2-ын харьцаатай тэнцсэнээр анхны оноогоо аваад байсан юм.
 
Тэгвэл манай шигшээ баг өчигдөр/11.08/  хэсгийн гурав дахь тоглолтоо Тайваний багтай хийлээ. Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд мөн таарч тоглох учраас тус тоглолт манай багийн хувьд эсрэг багаа судлах чухал тоглолт байсан юм.

Эцсийн дүндээ тоглолт 9:0-ийн харьцаатай Монголын шигшээ багийн ялагдлаар өндөрлөсөн ч тэдний хувьд энэ тоглолт туршлага хуримтлуулсан, өрсөлдөгчөө таньж мэдсэн үр өгөөжтэй тоглолт байлаа.



Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-11-10 14:27:44
    хэ цс. одоо болио. ингэж хүний цаг барж байхаар зүгээр л хүний чанарт сурга. түүхээ заа. монгол бичгээ сурга.
  • зочин 2018-11-09 08:07:01
    9:0 хожигдсон тоглолтын ур ашиг ч гэж юу байсан юм худлаа шаацгаах юм аа