“Чингис хаан” дуурийг тоглоно
“Их эзэн Чингис хааны мэндэлсэний 856 жилийн ой”, ”Монгол бахархалын өдөр”-т зориулан “Чингис хаан” дуурийг өнөөдөр Дуурь, бүжгийн эрдмийн театрт 16.00 цагт тоглоно.

Монголын урлагийн дөрвөн мундаг эрхэм буюу Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарчийн цомнолоор Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч  Б.Шаравын хөгжмийг нь бичин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулж, Ардын зураач Ч.Гунгаасүх тайзны зураг чимэглэлийн хийсэн “Чингис хаан” дуурийг  2003 оны энэ өдөр үзэгчдийн хүртээл болгож байжээ.Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт дуурьт бага балчир наснаас өнчин өрөөсний зовлон зүдгүүр, бусдад басамжлагдан доромжлогдох, баригдах, тавигдахын бэрхийг үзсэн ч Өүлэн эхийн сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Монгол Улсаа сэргээн мандуулж, Их Монгол Улсын тулгар төрийг байгуулсан тухай өгүүлдэг. Мөн суут жанжин, дэлхийг байлдан дагуулагч, мянганы хүн хэмээн тодорсон Их Чингис хааны 1189 он хүртэлх амьдрал, тэмцэл, хайр сэтгэл, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлдэг байна.
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.