Өнөөдөр, маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж заасны дагуу Монгол бахархлын өдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцоно.

ШУА-ийн болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд гэж тогтоосон бөгөөд 2012 оны Ерөнхийлөгчийн 4 тоот зарлигаар бүх нийтээр амрах, их эзэн хааны ойг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэх болсон. Уг тэмдэглэлт өдөр энэ сарын 8-9-нд тохиож байна. Тиймээс иргэд баярын өдрүүдэд хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний шинэ дүрмээ чандлан сахиж соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалав.

П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.