Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь билгийн тоолол учир аргын тоололтой нийцүүлэн тэмдэглэхэд “Монгол бахархлын өдөр” нь жил бүр өөр, өөр тохиож байгаа бөгөөд өнөө жилийн “Монгол бахархлын өдөр” өнөөдөр болж байна.
 Их хүмүүний мэлмий гийсний 856 жилийн ой-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолын арга хэмжээнд уригдсан хүндэт зочид оролцон хүндэтгэл үзүүлэв.



Мөн өнөөдөр 14:00 цагаас Их эзэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар, цолтой өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан үг хэлнэ.
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin  2018-11-11 14:50:58
    Хөшөөнд биш, Чингис хаанд хүндэтгэл үзүүлж байгаа юм уу даа.
  • muusain hydalchyyd!!!! 2018-11-08 10:14:33
    ylas bolj togloj baigaa ylaan luibarchidiin nyyr zarai ilt ta nar zoblongoon zaabal ch ygyi yyreh bolno!