Гэр бүлийн зургаа хэрхэн зөв авахуулах вэ?
-Гэр бүлийн зургаа хэрхэн зөв авахуулах тухай фэнг шуйн зөвлөгөө-

 
 
Доорх зургаар жишээ болгон гэр бүлийн зургийг яаж авахуулах тухай товчхон зөвлөж байна.


Зураг авхуулахдаа хамгийн их анхаарах зүйл бол хэзээ ч голдоо хонхорхой гаргаж болохгүй. Гэр бүлээрээ яг л сүмбэр уул шиг байрлалтай авхуулах хэрэгтэй. Эхний зураг дээрх гэр бүл уул шиг гурвалжин хэлбэртэйгээр зургаа авахуулсан. Гэхдээ эмэгтэй нь уулын орой болж байгаа учир буруу юм.

Хоёр дахь гэр бүл зургаа их зөв авахуулсан. Том хүү нь уулын орой болсон байна. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүн уулын орой болох ёстой. Дараагийн гэр бүл ч мөн адил зургаа зөв авхуулсан байна. Харин улаан ягаан даашинтай гэр бүлийн зураг их буруу байна. Учир нь голдоо хонхойсон байна.

Ер нь гэр бүлийн зураг бол нэг ёсны гэр бүлийн маш том хамгаалалт болж өгдөг. Гэр бүлийн зургийг яг л тэнд тавих ёстой гэж тулгадаггүй ч, болж өгвөл гэр бүлийн зүг болох баруун, хайр дурлалын зүг болох баруун өмнө зүгт байрлуулах хэрэгтэй. Гэр бүлийн зураг авахуулж үзээгүй айлын гал голомт их хэврэг, аливаа хор адад өртөх нь амархан байдаг учир гэр бүлийнхээ зургийг зөв авхуулаарай. Зураг авхуулахад дараах зүйлийг анхаарна.
 
  • Эмэгтэйчүүд бүгд үнэт эдлэл, гоё ганган зүйлсээ зүүнэ. Хүзүү, гар хоосон байж болохгүй. Мөн хацартаа улаа бутаруулж сайхан зохимжтой нүүрээ будах хэрэгтэй.
  • Гэр бүлээрээ чин сэтгэлэсээ инээмсэглэж авхуулах хэрэгтэй. Уруу дорой, мэлэрч ер болохгүй.
  • Уранхай ноорхой, хуучин хувцастай гэр бүлийн зураг хэрхэвч авахуулж болохгүй. Бүгд гэр бүлдээ зориулж шинэ, цэвэрхэн сайхан хувцаслах хэрэгтэй.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.