Ард түмний мөнгийг хулгайлсан авлигачдыг бид уучлахгүй
“Бид уучлахгүй” уриалга олон нийтийн сүлжээнд хүчтэй давалгаалж эхлэв. Тайваны их сургууль сурдаг эрэн сурвалжлах албаны сэтгүүлч У.Болортуяа энэ уриалгыг санаачилж олныг уриалж, дагуулж эхэлжээ. Энэ маш зөв уриалга юм.

Тэрбээр “Дэлхий даяар тархан суугаа Монголчууд, бүх Монголчууд аа! Дуудсан дуудаагүй энэ Challenge-д нэгдвэл ямар вэ? Бидэнд коммент бичиж шээрлэхээс арай илүү бодитой үйл хөдлөл хэрэгтэй болж байна. Танаас мөнгийг тань хулгайлж, танд эргүүлээд өндөр зээлтэй зээлж таныг болон таны хайртай хүмүүсийг дээрэмдчихээд зүгээр л уучлаарай гэж хэлээд болоо гэж үү.

Тэд өнөөдөр ядаж хариуцлага хүлээлгэчих чадваргүй гэдгээ харуулж Б.Батзоригийг 86 хувийн нэгдсэн ханаар хамгаалж, нүүрээ хамгаалах гэсэндээ нууц санал хураалт хүртэл явуулж биднийг доромжиллоо. Бид ийм хандлагыг үнэхээр уучлалт гуйж байна гэж үзэх үү. Тэд угаасаа гэмшихгүй байна, бид өрөвч байх шаардлагатай, ноомоо суух ёстой гэж үү. Дор бүрнээ зохион байгуулалтанд орж шударга бус зүйлийн эсрэг ямар нэгэн бодитой үйлдэл хийцгээе.

Манайх Венесуэл биш.  Хулгайч шорондоо байх ёстой. Улс төрч баг зүүсэн хулгайч нартаа хариуцлага хүлээлгэ. МАНАН, Ерөнхийлөгчөө хэлбэрдэхээ болиод цоохор дээлээ тайлаад ажилдаа ор. Ерөнхий сайд ч камерийн өмнө чухал царайлаад баг зүүхээ боль. Ёсзүйн, улс төрийн, хуулийн хариуцлага хүлээлгэ.  ЖДҮ сангийн ажилтнууд нь шоронд ороод хулгайчууд нь төрийн ордонд бүгж болохгүй” гэжээ.



Нээрээ яагаад төрөөс төрсөн хулгайч, авлигачдыг ард түмэн уучлах ёстой гэж. Идэж уусан нь илчлэгдсэн, баримтаар нотлогдож тодорхой болсон эрх баригчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой байтал өнөөдөр Б.Батзоригийг гишүүнээр нь “дархлаад” аваад үлдлээ.

Энэ ариун явдал уу. Ард түмний мөнгөнөөс хумсалж хулгайлсных нь төлөө шийтгэх ёстой байтал харин ч толгойг нь илээд олонхиороо аваад үлддэг танхимыг харсандаа ой гутмаар бас харамсмаар. Хариуцлага, шударга ёс хаана байна.

2019 оны улсын төсвийг 10 хэдхэн гишүүн чуулганы хуралдаанд сууж байсан бол асуудалд орооцолдож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой гэмт хэрэгтнээ 50 хэдүүлээ сууж байгаа өмөөрөөд аваад үлддэг юм байна.

Өнөөдрийн чуулганы хуралдаанд Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Би гурван гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн. Та хэд хаацайлаад л үлдэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэх юм. Энгийн иргэн, бүрэн эрхтэй гишүүн хоёрыг шалгах өөр шүү. Шударга ёс чинь энэ юм уу. Би шударга ёс тогтоох гэж оруулж ирсэн” гэж хатуухан хэлсэн.

Үнэн шударга ёс хаана байна. Алдааг нь ухааруулаад ард түмнээс нь уучлалт гуйлгаад бүр мөсөн явуулах ёстой биз дээ. Гэтэл хаацайлаад хамгаалаад дан дээлтэй нь аваад үлдэж байх гэж дээ. Одоо тэгээд эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалга гэж гишүүд томрох юм. Цагаа тулахаар гишүүний бүрэн эрхийн асуудал гээд хавьтуулахгүй. Ёстой хэлэх үг алга. Та нар нэг нэгнээ өмөөрч хамгаалдаг юм бол ард түмэн өмөөрөхгүй, хамгаалахгүй шүү гэдгийг ойлгох цаг удахгүй ирнэ дээ.

Нөгөө талаар Эрүүгийн гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон хүнийг гэм зэмгүй ээ гээд аваад үлдэж байгаа нь хууль тогтоогч дээд байгууллага УИХ өөрөө хуулийн дагуу ажиллах чадамжгүй гэдгээ харуулж, тарах нөхцлөө бүрдүүлчихлээ.

Ханаж цадахгүй, ичих нүүргүй, эмзэглэх сэтгэлгүй хулгайчдыг бид уучлахгүй. Эрүүгийн гэмт хэрэгтэн хулгайч мөн л бол шорондоо орох ёстой. Сайдын даалгавраар ажилласан ажилчид нь шоронд хоригдож, харин даалгавар өгсөн дарга нь үлдэх ёсгүй. Хариуцлагаа хүлээ, шаардаж байна.

Дахин хэлье, ард түмнээ хүчиндээд сурсан авлигачин төрийн түшээдийг уучлах ёсгүй. Тиймээс энэхүү уриалгад нэгдэхийг хүсч байна. Бид уучлахгүй.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-11-10 12:21:26
    Zuun khuvi demjij baina. Denduu zuv kheljee. Mongol uls oligtoi khugjij yaduurlaasaa angirjij chadakhgui baigaagiin shaltgaan ni ene shuu dee.
  • bold 2018-11-09 11:03:53
    diilenx ni vr xvvxdvvddee kompani neej xöl deeree bosoxod ni dem bolson tiimees lyiwariig vr xvvxdvvdeer ni xamt tölvvl Mongol ylsaa ard tvmnee bodox tsag bol...
  • иргэн 2018-11-09 08:21:57
    за яахав бид одоо яаж ч чадахгүй байж мэднэ... 2020 2022 онь согуулиуд бий дээ, ёстой та нартай нэг чангахан тооцоо бодохоо бид мэдьеэээ!!!!!!!!!!!!!!!
  • иргэн  2018-11-08 09:11:27
    уучлахгуй гэхээс уур бид юу чадах юм бэ?
  • иргэн 2018-11-08 06:56:53
    УИХ-н гишүүд сайд нарын ихэнх нь ард түмний хөрөнгө эд баялгийг элдэв аргаар луйвардсан байх юм, ичмээр юм? ард түмэнУИХ-н гишүүдийг УИХулгайчид гэж дооглох б...
  • azaa 2018-11-08 04:52:33
    ug urialgad negdej bn,hulgaich shorondoo baih yostoi.
  • Од 2018-11-08 02:46:55
    Эд нар одоо болно оо, хангалттай
  • яана даа, харамсаж байна 2018-11-08 01:55:26
    ийм ТӨРТЭЙ ГЭХЭЭР ГУТАХ ЮМ. шез ИЙН ДАРГА НЬ СОГУУГААР ЖОЛОО БАРЬЖ ХҮН ДАЙРЧ АЛСАН НӨХӨР. ял АВААГҮЙ.. уих ЫН ДАРГА НЬ ТӨР БАРААДАЖ ГАЗАР ЗАРЖ БАЯЖСАН ТЭРБУМТАН...
  • bold 2018-11-07 19:55:02
    demjij bna yag odoo xödlöx tsag ni bolson Gadaadad bgaa möngiig ni ed xöröngiig ni awch chadaxgvi bol Mongold bgaa ed xöröngö kompani xyraaj aw
  • kg 2018-11-07 18:05:46
    Төр-н тогтолцоог далимдуулж ТАТВАР төлөгч бидн- мөнг-г завшигчдыг 28жил-н дараа өршөөлгүйгээр зүгээр л зайлуулчих иргэн хуул-н өмнө адил тэгш эрхтэй биздэ харъя...
  • Zochin 2018-11-07 14:01:51
    Erunhii said ni daraagiin songuuli yariad ard tumniig doromjlood sj bh um. Ogtsrooch
  • Irgen 2018-11-07 12:51:29
    Tom jijigui Mongol hun bugd hulgach. Tolind ooriigoo haraad ta nar ch gesen icheech
  • Иргэн 2018-11-07 12:41:29
    Тайванаас монголын төрийг сулруулж, ард олны сэтгэлийг төрийн эсрэг турхирахаар нууц даалгавар авчээ. Тайваны нууц албанд зүтгээд л , баригдаад л байгаа дуу...
    • ?!? 2018-11-08 05:04:39
      Тайван, хятадаас хэрэгжүүлж байгаа бодлогын гар хөл биш биз
  • zochin 2018-11-07 11:49:26
    barisan bichig chini haragddaggui ee, bichlegee chanartai bolgood dahiad taviach
  • Mongol er 2018-11-07 11:08:31
    Japand baigaa Mongolchuud demjij baina. Shudarga baij l uls hugjino.
  • Мунхаг түшмэдүүд ээ!!! 2018-11-07 11:06:55
    "Хуран чуулах буюу хувьсгалын тухай бодол" нийтлэлд өгүүлсэн ёсоор хувьсгал гарвал арай ядаж буй улс сүйрнэ шүү!!!
  • Зочин 2018-11-07 11:05:17
    Цэрэнбат сайд ЖДҮХСангаас ч зээл аваад, 200 саяын тендер аваад бдг ерөнхий сайд мэдэхгүй царайлаад дуугүй л бн
  • lo 2018-11-07 11:00:30
    demjij bna ard tumen bosoh tsag ni boljee aliin bolgon ed nariin hudal ugend itgeh bee gudamjindaa gartsgaayaa odoo bosohgui bol ur huuhed maani ednii bool bno ...
  • Очиж очиж Тайванд сурч байхдаа яах вэ дэ 2018-11-07 10:35:12
    Өмхий амаа хумхиад өрөвдөлтэй тайвандаа сурцгаа. Очиж очиж Тайванд сураад байхдаа яах вэ дээ. Сэжгийн юмнууд.
  • сарантуяа 2018-11-07 10:28:26
    поокурорын хэлдэг маш зөв байна ичихгүй ээжээсээ уучлал гүйгаад сууж байгаа төрийн түшээ ард түмнийг доромжилж бага хүүтэй зээл авчихаад ээжээрээ түрүү барьж б...
  • !!! 2018-11-07 09:51:52
    Sain b na demjij b na Tor Tumnii mongiig hulgailsan nowshnuudiig hatuu shitgeh heregtei !!!
  • Бат 2018-11-07 09:39:05
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
  • Hulan 2018-11-07 09:14:14
    Demjij baina. Iim urialga ehluulsen ta nart bol mongoliin seheetnuud mon bilee. Ta nartaa bayarlalaa. Ene davalgaa ulam huchtei yavagdah bolnoo!
  • Та на 2018-11-07 09:13:00
    Та нар гадаадад хэнийемөнгөөр сураад бна аа?