Увс аймгийн Засаг ноёны ууж иддэгийг илчиллээ
Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан аймгийн хөгжилд зарцуулагдахаар төсөвлөсөн мөнгийг захиран зарцуулахдаа өөртөө илт давуу байдал олгож зарцуулж, нутаг орноо ядууралд оруулаад байгаа талаар аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд мэдээлэл хийлээ.
 
Хэвлэлийн хурал хийж байгаа гол зорилго нь 2018 онд Увс аймагт тавигдсан 40 гаруй төгрөгийн төсөв ямар ажлуудад зарцуулагдсан талаар мэдээлсэн юм.

Дээрх мөнгөний 34 тэрбум нь аймгийн төсөвт суугдсан ч 18 тэрбум нь аймгийн хөгжилд зарцуулагдсан. Үлдсэн нь хаачив.
 
Ц.Батболд “Манай аймаг хэл аманд орж УИХ-ын гишүүд болон бусдад чичлүүлэн байж хамгийн их төсвийг орон нутагтаа өнгөрсөн жил авчирсан. Энэ жил 51 тэрбум төгрөгийн улсын төсөвт суулгахаар болсон байгаа. Ийм их мөнгө аймагт тусгагдаж суугдаж байгаа ч юунд зарцуулж байгаа нь тодорхойгүй байна. Засаг дарга нь хууль бус үйл ажиллагаа их явуулдгаас болж улс орон эзэнгүйдэж, эдийн засаг нь хэцүүдлээ.
 
Хамгийн их төсөв авдаг аймагт иргэдийн ядуурал их байна. Дээр нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгдсэн байна. Бусад аймгуудад ингэж нэмэгдээгүй байгаа юм. Иргэд аж ахуйн нэгж байгууллагын зээл 187,6 тэрбумд хүрч, хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 2,6 тэрбум байна. Арилжааны банкуудад найдваргүй зээлдэгчийн тоо өссөн.
 
Аймгийн хэмжээнд өвчилсөн иргэдийн статисик тоо нэмэгдэж хорт хавдраар өвчилсөн хүний тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад өссөн харагдана. Тухайлбал, өнгөрсөн жил 72 хүн байсан бол өнөө жил 126 болж өвчтний тоо нэмэгджээ.
Өргөн хэрэглээний барааны үнийг харахад дизель түлш, мебель тавилга, овьёос, тоосго, хивэг, цахилгаан эрчим хүч ашигласны зардал тус тус хувиар өссөн статистик байна. ЖДҮХС-ийн мөнгө яг эзэндээ очсон бол өнөөдөр манай аймагт тавилга үйлдвэрлэх өчнөөн мянган аж ахуй нэгж байгууллага, хувь хүн байна. Даанч эзэндээ очихгүй, эрх баригчид өөрсдөө зээлээд авчих юм.
 
Ийнхүү жил жилийн төсөв нь өссөн хэрнээ нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд нь буурсан байгаа юм.
 
Сум орон нутгаа хөгжүүлэхгүй, төсвийн мөнгийг үрэн таран хийж, буруугаар захиран зарцуулсан байгаа юм. Увс аймгийг удирдаж байгаа удирдлагуудын гэр бүлийнхэн нь тендерээр шалгарч мөнгийг тэрбум тэрбумаар нь авч байна. Өөрөөр хэлбэл, аймагт төсөвлөгдөж байгаа мөнгийг үрэн таран зарцуулдаг.

Тиймээс энэ хууль бус үйлдлүүдийг эсэргүүцэж нутгийн ард иргэдтэйгээ нийлж аймгийнхаа төв талбайд ирэх даваа гарагт жагсаал хийнэ. Нэгдэхийг хүсье” гэлээ.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Buk 2018-11-09 10:03:59
    Ingej zarlaj il bolgoh heregtei
  • Амар 2018-11-08 02:36:57
    За даа.Бараг бүх аймаг л ийм байгаа.Нэг их шударга хүн болох гэжэ дээ.
  • Аррхаахахрмсрр 2018-11-08 00:35:42
    Хүдэр ерөөд байгаа дөрвөдҮүд нутагтаа очвол зүгээр байна
  • zochin 2018-11-07 21:41:01
    Zasag darga ni suuj baix estoi bish biluu??????????????
  • иргэн 2018-11-07 12:03:24
    засаг даргынхаа менге яаж зарцуулж байгааг мэддэггуй иргэдийн хурлын дарга гэж байдаг юмуу увсынханаас болж улс орон эзэнгуйдлээ ч гэх шиг юугаа хуцаад бна аа
  • Бат 2018-11-07 09:39:51
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
  • иргэн 2018-11-07 08:40:12
    ухсэн зенег баянменхийн хийж байгаа ажил монгол бех челеет бех энэ хуний гараар сенесен одоо увс аймаг сенех нь дээ сайхан чи 40 тегрег ч гэх шиг юугаа хуцаад б...
  • Зочин 2018-11-07 08:36:29
    Увсын мундаг нөхөдүүд яасан бэ.Зайлуул ийм л юм байна даа Хөрөнгийг н хураагаач Та нар чинь тэмцэгч биздээ Баруун хязгаараас эхэлье?????