Г.Занданшатар: Монголын засаглал илүү шударга, хариуцлагатай, нээлттэй болох бодлого, хөтөлбөр тууштай хэрэгжинэ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо энэ сарын 5-6-ны өдрүүдэд  болсон “Нээлттэй засгийн түншлэлийн Ази-Номхон далайн бүс нутгийн хурал”-д Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар оролцлоо. 

Тэрбээр “Иргэн төвтэй Нээлттэй засгийг бэхжүүлэх нь” сэдэвт сайд нарын дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцож, Засгийн газраас хэрэгжүүлж буй нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар олон талт оролцоог хангах, Зөвлөлдөх ардчиллын санал асуулгыг нэвтрүүлэн иргэдийг тэнцвэртэй, үнэн зөв мэдээллээр ханган шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг ашиглан төрийн байгууллагын ажил, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг хөндлөнгийн судалгааны байгууллагаар үнэлүүлж гарсан дүгнэлт зөвлөмжийн дагуу хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа санаачилгуудын хүрээнд гарсан амжилт, авч хэрэгжүүлж буй алхмуудын талаар болон төр, иргэний нийгмийн идэвхтэй түншлэл, хамтын оролцооны талаар танилцууллаа.

 

Мөн Нээлттэй засгийн түншлэлийн гүйцэтгэх захирал Санжай Прадхантай уулзаж, Монгол Улс “Нээлттэй засгийн түншлэл”-ийн гишүүн орны хувьд нээлттэй засаглалыг бэхжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа зорилт, арга хэмжээ, “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний талаар ярилцлаа. Ноён Санжай Прадхан Монгол Улс Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, бүс нутагтаа төдийгүй олон улсад манлайлж байгааг тэмдэглэлээ

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Албан тушаал, авлигаас ангид иргэддээ үйлчилдэг засаглалыг бий болгох нь энэ түншлэлийн зорилго. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийн шуугиан нийгэмд ихээхэн бухимдал түрүүлж байна. “Нээлттэй засгийн түншлэл” хөтөлбөр хэрэгжсэнээр ийм төсөл, хөтөлбөр, гэрээ  зэрэг бүх зүйл нээлттэй болно. Иргэд нийгмийн сүлжээгээр дамжуулан хяналт тавих боломж бүрдэнэ. Төрийн байгууллага нээлттэй, үйл ажиллагаа нь ил тод болж иргэддээ үйлчилдэг болно. Энэ зорилгоор иргэн төвтэй мэргэшсэн, хариуцлагатай төрийн алба төслийг хэрэгжүүлж байна. Монголын засаглал илүү шударга, илүү хариуцлагатай илүү нээлттэй болох бодлого, хөтөлбөр тууштай хэрэгжинэ” гэж  хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэллээ.

 

“Нээлттэй засгийн түншлэлийн Ази-Номхон далайн бүс нутгийн хурал”-дбүс нутгийн гишүүн орнуудыг төлөөлөн Засгийн газрын тэргүүнүүд, иргэний нийгмийн байгууллага, олон улсын хөгжлийн түнш байгууллагын төлөөлөл бүхий 500 гаруй хүн оролцож “Нээлттэй засгийн түншлэл”-ийн хүрээнд  иргэний нийгмийн оролцоо, зөвлөлдөх ардчилал, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах сорилтын хүрээнд харилцан туршлага солилцлоо.

 “Нээлттэй засгийн түншлэл” нь иргэд, олон нийтийн оролцоог хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх, авилгаас ангид байх, засаглалын үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэн засаглалыг бэхжүүлэх зорилгоор байгуулагдсан сайн дурын олон талт байгууллага юм. “Нээлттэй засгийн түншлэл”-ийг Бразил, Индонез, Мексик, Норвеги, Филиппин, Өмнөд Африк, Их Британи, АНУ зэрэг улс санаачлан 2011 онд үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 75 орон гишүүнээр элсээд байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-11-09 06:45:31
    Сайдууд нь намынх нь журмын нөхөд нь хулгайч өөрөө казиночин юун шударга ёс энэ тэр ярьдаг юм бэ дээ. Ичихгүй. Энэ засгийн Төрийн албан хаагч нэгийгээ алчихсан...
  • tord ynench ajillaj chadahgyi cham metii 2018-11-08 10:08:28
    Zandansatar aa!!!ta nariin yed yu gej hyzaad ylin dongodood nemergyi ee!!ta nar bol ner nyyreen barsan abilgagch nariin yrgeljilel men!eneeder ch ta nariin doto...
  • зочин 2018-11-08 04:43:48
    Энэ ёстой нохойн гөлөг юмаа, дандаа худлаа хуцна, Монголыг гадаадад худалдаж мэдэх хар нохой
  • Солиорохоо болиосой. 2018-11-07 22:45:49
    Ингэж шударга байх, илүү шударга байх гэж хуцаж байхаар дуугүй л байх хэрэгтэй. Юун илүү шударгыг яриад байгаам хаана байна тэр ядаж "илүү биш ч гэсэн шударга...
  • иргэн 2018-11-07 08:53:58
    чамайг солонгост нудээ цавчаад худлаа ярьж явахад чинь засаг чинь унахдаа тулчихаад бна
  • ? 2018-11-07 07:32:42
    Хэдэн гоё үг цээжилчихжээ, бас болоогүй!!!
  • Бат 2018-11-07 06:45:35
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
  • зочин 2018-11-07 06:16:30
    Та улиг болсон худлаа шудрага ёс яриад яахав, дуугүй л бай.
  • fd 2018-11-07 05:34:48
    ene teneg toriin alban haagch naraas shalgalt nereer halaa selgee hiij ooriinhoo humuusiig bairshuulah bodlogo barimtalj bna. Iim humuus l onoogiin ZG-g muu har...