Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэхээр товлосон.

Чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий прокурор Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлснээ танилцууллаа.
 
Уг асуудлыг өчигдөр Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хаалттай горимоор хэлэлцэж, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн байна.
 
Үүний дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
 
УИХ-ын гишүүн Л.Болд: Маргааш үндэсний бахархлын өдөр. Ардчилсан хувьсгалыг танай намын жирийн гишүүд дэмжиж, цус гарахгүй хийж байлаа. Одоо харин 64-ийн бүлэг ард түмний эсрэг шийдвэр гаргаж байна. Харин хуулийн асуудалд намын шийдвэр байж болохгүй . Оюутнууд жагсах хэрэгтэй. Оюутнуудад уриалмаар байна.
 
УИХ-ын дарга М.Энхболд: Энэ бол хариуцлагын, хүн ёсны асуудал. Өнөөдөр ганц ийм асуудлыг хэлэлцээд байгаа юм биш. Өнгөрсөн жилүүдэд ч ийм асуудал хэлэлцэж байлаа. УИХ-ын чуулганы танхимын хуралдаан дотроос оюутнуудыг буруу зүйлд уриалж байгааг буруутгаж байна.
 
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сарантуяа 2018-11-07 03:39:28
    зөвхөн сайдын суудлаа өгөөд л ард түмнийг хуурч байгаа юмуу өргөсөн тангаргаа ноцтой зөрчсөн байна шүү дээ төрийн түшээ хүн одоо яаж шийдэхийг ард түмэн харж л ...