“Арвин шар зам хоршоо”-ны тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоожээ
Тээвэрлэлтийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, зам, тээврийн осол, зөрчил гаргасаар байгаа хот хоорондын тээвэрлэлт эрхлэгч “Арвин шар зам хоршоо”-ны тээвэрлэлтийн үйл ажиллагааг өнгөрсөн  сарын 29-ны өдрөөс зогсоожээ.

Энэхүү шийдвэрийг “Арвин шар зам хоршоо”-оос эсэргүүцэж, АТҮТ-ийн ажлын байранд дайран орж, албан хаагчдыг хэл амаар доромжлон зүй бус харьцаж, шаардлага биелүүлэхээс татгалзан эсэргүүцэл үзүүлсэн байна.
 
Хот хоорондын тээвэрлэлт эрхлэгч “Арвин шар зам” хоршооны 4100 ОРА улсын дугаартай такси үйлчилгээний тээврийн хэрэгслийн жолооч 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Хөшөөтийн даваа, Их хөшөөт орчимд жолоочийн буруутай үйлдлээс зам тээврийн ноцтой осол гарган 2 зорчигчийн биед хүнд гэмтэл учруулсан байдаг. Мөн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус хоршооны 2892 ОРО улсын дугаартай такси үйлчилгээний тээврийн хэрэгслийн жолооч GPS-ийн төхөөрөмжөө салган мэдээлэл дамжуулалтыг таслаж, гэрээнд заагдсан хөдөлгөөний цагийн хуваарийг зөрчиж, тасалбаргүйгээр буюу хууль бусаар 3 том хүн 1 хүүхэд тээвэрлэх явцдаа зам, тээврийн осолд холбогдсон зэрэг зөрчлүүдийг гаргажээ. Түүнчлэн хоршоонд бүртгэлтэй 53 тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн тохиолдол өмнөх оныхоос 428-аар нэмэгдсэн байна.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-11-10 10:42:29
    Зөв одоо л хариуцлага гэдэг юмтай болох нь
  • he 2018-11-07 15:23:35
    mash zov hunii ami nasiig heden haltar togrognoos iluu bodson novshnuudiig dahiad bur mashin joloodoh erhiig ni has yun amidral amidarlaa bodson yum bol dure...
  • Зөв 2018-11-07 04:14:29
    Зөв шийдвэр байна. Номонд нь оруулах хэрэгтэй...
  • Уншигч 2018-11-07 02:27:23
    Хүний амь ямар ч үнэт эрдэнээс илүү эрхэм зүйл. Бусдын алдаа надад хамаагүй гэж дайрч байгаа нөхдөд хорших нөхрөө судалж аваад хурдаа багасгах байж гэдгийг сана...