Монголд анх удаа умайн хоргүй хавдрыг мэсийн бус аргаар эмчиллээ

Нийслэлийн Амгалан амаржих газрын Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасагт Radiofrequency myoma ablation эмчилгээг умайн хоргүй хавдрыг эмчлэх зорилгоор Монголд анх удаа хэвлийн дурангийн хяналтын дор амжилттай хийж гүйцэтгэжээ. 

Энэхүү ажилбарыг Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд, Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасгийн эрхлэгч их эмч Л.Долгоржав, их эмч Н.Ганболд, унтуулгын их эмч Б.Болортайван нарын бүрэлдэхүүнтэй эмч нарын баг хийсэн байна. Мөн энэхүү ажилбарт “Гоодаль” эмнэлгийн захирал Ч.Батмөнх, их эмч Д.Зулаа нар техникийн дэмжлэг үзүүлжээ.

Орчин үед умайн хоргүй хавдрын эмчилгээнд мэс заслын бус (high-intensity focused ultrasound-HIFU, laser ablation, cryoablation, uterine fibroid embolization-UFE, uterine artery embolization, radiofrequency ablation-RF ablation) эмчилгээнүүдийг хийж байна. 

RF ablation эмчилгээг 2012 оноос эмэгтэйчүүдийн эмчилгээнд хэрэглэж байгаа бөгөөд одоогоор дэлхийн 50 гаруй оронд (Солонгос, Япон болон Герман, АНУ, Европын орнууд) өргөн хэрэглэдэг аж. Radiofrequency ablation эмчилгээ нь тухайн бай хэсэгт өндөр давтамжит радио долгионоор дулаан үүсгэж, эдийг некроз (үхжил) болгон өсөлтийг зогсоож байгаа юм.

Уг эмчилгээг умай авахуулах хүсэлгүй, хагалгаанд орох боломжгүй, цаашид жирэмслэх хүсэлтэй, эмнэлзүйд зовиур ихтэй эмэгтэйчүүдэд хавдрын голч нь 2 см-10 см хэмжээтэй үед хийх боломжтой аж.

Энэ эмчилгээний дараа эрхтэн хадгалагдах, нөхөн үржихүйн чадвар алдагдахгүй, эмнэлгийн ор хоног богино, өвчтөний зовиур бага байдаг зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Цаашид энэхүү мэс заслын бус эмчилгээний аргыг тус амаржих газрын хувьд, эмэгтэйчүүдийн практикт өргөнөөр нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна гэж НЭМГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.