Сайд асан П.Сэргэлэнг АТГ-т шалгуулахаар өгчээ
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-аас авсан зээлтэй холбогдуулан өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ.
 
Тус холбооны гүйцэтгэх захирал Х.Батдэлгэр “Өчигдөр манай холбооноос АТГ-т хандаж гомдол гаргасан. Мөн бид Ерөнхий сайдад гурван шаардлага хүргүүлсэн. Эхнээсээ хэрэгжээд явж байгаа харагдана.
 
Хамгийн гол нь 2017 оны зургадугаар сард ХХААХҮ-ийн сайдын А76 тушаалаар батлагдсан ЖДҮХС-аас Төсөл сонгон шалгаруулах журам гэж байгаа. Энэ журманд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. 2016 онд түр журам гаргаж, ямар тогтоолоор ямар хүүтэй зээл олгох вэ гэдгийг ЗГ-ын тогтоолоор тодорхой заасан байсан.
 
Гэтэл энэ тогтоолыг сайд асан П.Сэргэлэн журмыг өөрчилж баталсан. Үүнээс болж өнөөдрийн энэ маргаан асуудлын эхлэл тавигдсан. Тиймээс түүнийг АТГ-т шалгуулахаар өгсөн. Яагаад гэвэл өөртөө болон бусдад давуу байдал олгохоор журам хийсэн үү гэдгийг шалгуулна.

Мөн Төсөл сонгон шалгаруулах хорооны долоон гишүүнийг ч шалгуулахаар гомдол гаргасан байгаа. Яагаад гэвэл албан тушаалаа урвуулан ашигласан байж магадгүй гэсэн үндэслэлээр шалгуулна” гэв.
 
Тус холбооны УЗ-ийн гишүүн Х.Удвалцэцэг “ХХААХҮЯ-ын харьяа ЖДҮХС бол бизнес эрхлэгчдийн төслийн оршуулга болсон. Залуу бизнес эрхлэгчдийн шинэ, шинэлэг санал санаачлагыг хулгайлж өөрсдийн бизнест ашигладаг газар” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-11-12 08:45:54
    ардуудын төслийг канондоод л өөрсдөө мөнгө авдаг П нар шүү дээ
    202.131.243.186
    Мэдэгдсэн Хариулах