У.Хүрэлсүх: “Авсан зээлээ хурдан буцааж төл, ард түмнээсээ уучлал гуй” гэж үүрэг өгсөн
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдаас Б.Батзоригийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан 
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:  Иргэд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авах гэтэл хамрагдаж чаддаггүй. Гэтэл танай намын гишүүд журамгүйгээр зээл авчээ. Ард түмэн ууртай байна. Энэ зээлийг хэний даалгавараар олгосон бэ? Намын даалгавар байв уу, Засгийн газрын даалгавар байв уу? Дараагийн сайдаар ямар хүнийн оруулж ирэх вэ? Дан дээлтай хүн байх уу, давхар дээлтэй хүн байх уу?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Зээл авсан нь буруу. "Авсан зээлээ хурдан буцааж, төл, ард түмнээсээ уучлал гуй" гэж үүрэг өгсөн. Зээл авсан гишүүд авсан зээлээ буцааж төлөх ёстой. Зээлд намын оролцоо,даалгавар байгаагүй хэмээн хариуллаа. Энэ бол сургамжтай үйл явдал боллоо. Зөвхөн МАН-д ч биш, АН-д ч ирээдүйд төрд ажиллах залууст ч хамааралтай

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Энэ бол нэг сайдад хариуцлага тооцоод цааш явах ажил биш. Нийгэмд ард түмний эсэргүүцлийн, дургүйцлийн гал асч байна. Б.Батзориг хариуцлагаа хүлээж байгаа нь сайн үйлдэл. Засгийн газар хариуцлага тооцож байгаа юм шиг пиар нийгмийн сүлжээгээр яваад эхэллээ. Нийгмийн шаардаад байгаа шударга ёс илүү юу, Засгийн газрын пиар илүү юу. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Би тантай санал нэг байна. Ард иргэдтэй  уулзахад шударга ёсыг тогтоож өгөөч гэж байгаа. МАН нийгэмд шударга ёсыг тогтоох чиглэлээр Ардын нам асуудлаа ярина. Ард түмний итгэлийг дааж чадахгүй байгаа бол энэ Засгийн газар ажиллах уу гэдгийг ч ярина. Би намын гишүүдээсээ шинэчлэл хийхээр дэмжлэг хүснэ. Чадахгүй бол ард иргэдээсээ дэмжлэг хүснэ. Болохгүй бол би өөрөө огцорно.
 
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Миний бие ХХААХҮ-ийн сайдаар жил гаруй хугацаанд ажиллалаа. Энэ хугацаанд ард иргэдээ орлоготой болгох, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын урт хугацааны бодлогыг тодорхойлох чиглэлд ажиллалаа. Монгол Улсын нийт иргэдээсээ, хайрт ээжээсээ, хүнс, хөдөө аж ахуйн салбарынхнаасаа чинь сэтгэлээсээ уучлал гуйж байгааг минь хүлээж авна уу. 
 
Гишүүд үргэлжүүлэн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан үг хэлж байна.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АТГ 2018-11-09 04:55:14
    Ямар нэгэн төслийг нь 76 банхар нь хүрдээд, доогуурх зурагнууд нь тендер нэрээр агуулахын хогыг хийгээд байх юм бол Улс орон яаж хөгжих юм вэ?
  • зочин 2018-11-08 05:27:59
    энэ хүн Чимэдцэрэнгийн 14 тэрбумд гар дүрсэн юм чинь шудрага байж ёстой харагдаарай. Бүгд хулгайчууд гэдгийг ард түмэн яагаад одоо болтол ойлгодоггүй юм бэ?
  • хүрэлсүх 2018-11-08 02:34:32
    дахиад битгий хулгай хиигээрэй за гэж хэлдэг
  • ТӨР 2018-11-07 07:02:14
    Уучлал гуйх дахши нэр дэвшихгүй байх зэрэг нь тэгээд том шийтгэл болж таарч байна ууууууууууу
  • ахр 2018-11-07 05:22:12
    Зээлээ буцааж төлөөд уучлал гуйхад л дараагийн сонгуулиар баатар болоод ногоон гэрлээр гарах юм байна лдаа.
  • зочин 2018-11-07 00:49:59
    Сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх шиг энэ юу яриад байна, Хэрэг хийчихсэн хүмүүстэй сонгууль яриад байж болох уу,
  • янзтай 2018-11-06 16:46:08
    “Авсан зээлээ хурдан буцааж төл, ард түмнээсээ уучлал гуй” гэж үүрэг өгсөн ... гэнэ үү ? энэ одоо тэгээд шийтгэл үү ? эсвэл шагнал уу ?
  • өвөө 2018-11-06 15:27:40
    Ингэж төр засгаараа тоглохгүй шүү шааруудаа. Энэ шуналын тулам блсон бэрдүүдийг дахин төрд бүү гарга.Хөдөө насаар нь цөл. Эд хөрөнгий нь хураа. Шоронд хатаа
  • ард түмэн 2018-11-06 14:45:58
    битгий инээд хүргээд бай шилний цаанаас аод түмэнд чихэр долоолгодог ерөнхий саыдтай монгол улс шүү дээ уучлал гуйнаад зогмохгүй наад хулгайч нартаа хариуцла
  • Иргэн 2018-11-06 13:37:34
    ОДОО УУЧЛАЛ ГУЙХ АСУУДАЛ БАЙХГҮЙ ЭЭ. УЛС ТӨРӨӨС ХОЛОО ЗАЙЛУУЛАХ, АТГ-т АВААЧИХ АСУУДАЛ Л ЯРИГДАНА.
  • иргэн 2018-11-06 13:30:11
    уучлал гуйсан болоод болоо юу, гишүүнээс түдгэлзүүл
  • Булэг залилан юм бнаа 2018-11-06 12:49:13
    Булэг залилан 147.4 зуйрээр 10-15 ялтай юм бна. Бух хоронгийг хураах естой...
  • zochin 2018-11-06 09:10:03
    200 garui alban tushaaltan 400-950 say tugrug avsan b.a 200.000.000.000 tugrug zugeer l neg jijig sand huviarlaj baigaad idchij.. arai dendenee MAH minee
  • 222 2018-11-06 08:47:08
    Уучлаарай гэж худлаа хэлсэнээр улс орон хөгжиж, тэр шуналтанууд ариун явдалтан болох уу
  • иргэн 2018-11-06 08:06:21
    дампуурлаа,
  • иргэн 2018-11-06 08:03:37
    урд өмнө нь дуулдаагүй хүн амины хэрэг, мөнгө угаалт, хэрээс хэтэрч байгаам бишүү энэ засгийн газарт, ямар ч ёс зүй, сахилга бат гэж алга, огцор огцор
  • иргэн 2018-11-06 07:48:44
    Хүрэлсүхээ УИХ тарж АИХ хуралдуулж Ерөнхийлөгчийн засаглалтай,2-хуралтай АИХ,Бага хуралтай болж улс орноо төрийн дампуурлаас авраачээ
  • h 2018-11-06 07:37:26
    ene ugend huurtaad l boldog ard tumen dee hoorhii
  •  2018-11-06 07:02:39
    Өөрсдөө бүх мөнгөө улсад тушаагаад Монгол улсын харъяатаас татгалзан Хятад улсад очиж амьдар.
  • зочин 2018-11-06 06:43:30
    Б.Батзориг эхэндээ гүрийгээд байсан ХҮК-д загнуулаад дуртай дургүй өөрийн хүсэлтээр гээд чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Прокурорын бичиг ирэнгүүт шээс алдаж уучлал...
  • Бат 2018-11-06 06:38:45
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
  • Амар 2018-11-06 06:29:42
    ok
  • zochin 2018-11-06 06:19:39
    yu geji tsaad U I K hulgaychid chini uuchlal guykh we dee , tiim soyol , zorig baykhguy , mongol zangaaraa l bayna
  • zochin 2018-11-06 06:15:55
    ene khurelsukh durak tegne ingene geed l saykhan yum dongodood l baykh yum , tegeed tegji ingeji baygaag ni mongolyn ard olon 2jil yas ...
  • Dude 2018-11-06 06:03:46
    Durtai duh ingej bsnaas ogtsrohguidee leader bish yumdaa