“Ичсэн” Ж.Энхбаяр авсан зээлээ төлж, уучлалт гуйв
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, жирийн иргэдээ ажилтай орлоготой, бизнесийг нь хөгжүүлэх зорилготой, эдийн засгаа солонгоруулах үүрэгтэй ЖДҮДС-аас эрх дархтай гишүүд, өндөр дээд албан тушаалтнууд зээлийг тэрбум тэрбумаар нь авсныг илчилсээр байна.
 
Хамгийн гол нь зээл авсан гишүүд, сайд нарын зээлийг эргэн төлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тэр  ч бүү хэл авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдох юм бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг Ерөнхийлөгч мэдэгдсэн юм.
 
Тэгвэл эрүүгийн хариуцлагаас айсан уу, эсвэл ичиж бантсан уу гишүүд хэл ам хийлгүй эхнээсээ зээлээ төлж эхэлж, ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуйж эхлэв. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр юм. 
 
Тэрбээр  "Газар" ХХК -ийг 100 хувь эзэмшдэг бол “Газар Капитал Партнерс” ББСБ ХХК-ийн 74 хувийг эзэмшиж байна. “Газар” ХХК-ийн охин компани болох “Газар агро” компани ЖДҮХС-аас 2016 онд зээл авчээ. Тэрбээр орлогоороо гишүүдийн хоёрт жагсдаг. Ийм байж ЖДҮХС-аас зээл авах ямар хэрэг байна. Магадгүй их хэмжээний зээл авч банк бус санхүүгийн байгууллага руугаа оруулж мөнгө угааж хүүлдэг байсан байж болзошгүй гэж хардаж байгаа юм.
 
Тэрбээр зээл авсан асуудлаараа  "Миний тодорхой хувийг нь эзэмшдэг компани монгол үхрийн чанарыг сайжруулах зорилгоор, Сэлэнгэ үүлдрийн үхрийн үржлийн аж ахуйг эрхэлдэг. Энэ төслийн 20-иод хувийн санхүүжилтийг ЖДҮ-ээс авсан байдаг. Гэтэл энэ салбарт хичээж ажиллаж байгаа, хийж бүтээх хүсэлтэй энэ залууст хувьцааны тодорхой хувийг эзэмшсэнээрээ би нэмэр болохоос илүү нэрмээс болох нь их юм даа" гэж өөрийн цахим хаягаараа тайлбар хийсэн удаатай.
 
Зээл авсан гишүүдийн мэдээлэл анх ил болж эхлэнгүүт УИХ-ын гишүүн Н.Учрал “Авсан зээлээ өдөртөө багтааж төлнө” гэж томорсон удаатай. Гэвч тэрбээр аавынхаа компанийн нэр дээр авсан зээлээ төллөө гэж мэдээлэл хийхгүй байна.

Харин чуулганы индэр дээр шударга үнэнийн дуу хоолой болдог гэх УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын нэр холбогдсон компани зээлээ төлснөө өчигдөр мэдэгдэж албан ёсоор уучлалт гуйлаа. Энэ бол бусдыгаа уриалан дуудсан сайн жишиг ч нөгөө талаар ичгэвтэр үйлдэл юм.
 
Ард түмний мөнгөнөөс хумсалж хулгайлчихаад дараа нь төлж барагдууллаа гэж олон нийтэд зарлаж уучлалт гуйж өөрийнхөө нэр хүндийг доош нь хийж байгаа юм шиг.
 
Ингэж уучлалт гуйж, улаан нүүрээр улалзуулах байсан юм бол анхнаасаа яах гэж зээл авав. Араа мэдэж хариуцлагатай байх нь яасан юм бэ. Шударга үнэнийн дуу хоолой болдог байж яах гэж төрийн мөнгөтэй нэрээ болон гараа хутгалдуулдаг юм бэ.
 
Цаашдаа төрд ард түмнээ төлөөлөх үүрэгтэй сонгогдсон гэдгээ ойлгож, мэдэж байгаа юм бол өөрийнхөө эрх ашгийг хоёрт, ард түмэн, улс орныхоо эрх ашгийг нэгд тавьж сураарай.


О.Сайхан
Оллоо.mn 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Гэрлээ 2018-11-15 06:10:34
    Юутай ч буцааж төлөөд уйчлал гуйж. Бусад хар хэрээнүүд таг чиг байхад зориг зүрх гаргаад зөв шийдвэр гаргаж байгаа нэгнийг нь ингэж харааж зүхэх хэрэг байна уу
  • Irgen 2018-11-07 03:53:02
    2020 онд Их хуралд дэвших юм бодоод сууж байгаа байхдаа энэ балай амьтан. Энэ ичгүүргүй амьтанд саналаа өгдөг иргэн гэж хаа байхав дээ.
  • зочин 2018-11-07 01:26:58
    ЭНэ зээл яахав ээ, АН-ын шууд хулгай хийсэн их наядаар хэмжигдэх Бондын мөнгийг төлүүлэх хэрэгтэй байна ш дээ,
  • Zochin 2018-11-07 00:58:10
    Enhbayr gaigui hun n zov hun
    64.119.17.7
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-07 00:52:25
    Дахин УИХ-д дэвшинэ гэж бодож байгаа юм байх даа, хөөрхий зайлуул
  • zochin 2018-11-06 20:20:15
    uuchlahgui shorondoo suu
  • зочин 2018-11-06 14:42:03
    ХУДЛАА гарааа гэж та нарт хэлээгүй юу. ФБ дээ энэ зургаа тавьчаад худал хуурмагийг тэвчихгүй энэ тэрээ гээд хуцаад байсан. Чиний үнэн нүүр бол энэ!!! ялгадас
  • АРД 2018-11-06 14:31:16
    УУЧЛАЛ ГУЙХ ЯАХ ВЭ ХЭН Ч АМТАЙ ЮМ БАЙНА ХЭЛЧИХЭНЭ ХАРИН ЛУЙВАРДСАН МӨНГӨӨ ХҮҮТЭЙ НЬ БУЦААЖ ТӨЛӨӨД УГААЖ ОЛСОН МӨНГӨӨ ХУРААЛГАЖ ХУЛГАЙН ХАРИУЦЛАГАА ХУУЛИАР ХҮЛЭЭ...
  • Kh 2018-11-06 13:10:21
    Uuchlalt guij helsen ug ni sonin baisan ...
  • irgen 2018-11-06 10:05:37
    uucjlal guisam bol sn bn busad ni yah bol
  • Иргэн 2018-11-06 09:31:39
    Ардчилал, шудрага ёсны төлөө яваа юм бол УИХ-ын гишүүнээсээ татгалзах хэрэгтэй. Ийм жишиг тогтох ёстой. Тэгвэл Монгол улс хөгжинө.
  • J.Enhbayar aa!! 2018-11-06 09:18:06
    hezyy ch yum boljee!!!enhbayar aa!!chamd yyl ni itgej baisan yum asan?synal gedeg hyniig neg medehed l yyrgalaad abdag byzar har tamtai ed deg ee!!!!hairan aabi...
  • иргэн 2018-11-06 07:58:36
    цагаандаа гарчээ, энэ төрийн албан хаагчид, их хурлын гишүүд, энэ нэг юм нээх том том юм яриад л хүн шүүмжлээд л явахаас өөр ер нь юу хийсэн юм ,
  • энхбаяр 2018-11-06 07:46:08
    хүүтэй нь төлсөн юм болов уу? хэрвээ тэгсэн бол сайн л байна бас ингэж балайрах хэрэг байсан юм болов уу?
  • Тэнэг юм бичдэг нөхөр вэ! 2018-11-06 07:39:07
    О.Сайхан ямар тэнэг юм бэ! "...уучлалт гуйж өөрийнхөө нэр хүндийг доош нь хийж байгаа юм шиг." гэнэ ээ. Өөрөө буруу юм хийчээд уучлал гуйдаггүй гүрийдэг юм бн...
  • ИРГЭН 2018-11-06 07:25:07
    ЭД НАРЫН бүх хөрөнгийг ХУРАА ШОРОНД ХИЙ БҮХ хөрөнгө гэдэг нь дАНДАА ХУЛГАЙЛСАН зүйлс шүүдээ
  • мнгл 2018-11-06 07:12:40
    чи шоронд ороогүй дээрээ гишүүний батлахаа хүлээлгэж өгөөд явж тэр үнээгээ малла
  •  2018-11-06 07:00:27
    Ингээд болчдог юм бол, би ИХ-н 76-г алаад уучлалт гуйгаад болоо юу? Аан? ийм байгаа юм чинь офшортой л байгаа даа. Үстэй бол БӨӨСтэй гэдэг шиг.
  • irgen 2018-11-06 06:56:21
    zeelee tulluu sai bna. battulga shig nuuts hund haragddaggui tumur zam tavisan bol odoo yanaa kkkk
  • ЗОчин 2018-11-06 05:37:30
    Эдийн засгийн өршөөлийн хууль гэдэг луйвараар өчнөөн их наяд төсвөөс хулгай хийсэн мөнгийг үгүй хийсэн дээ...Энхбаяр гишүүн ноён нуруу байна шүү...амжилт
  • Зочин 2018-11-06 05:27:50
    Төлсөн бол муугаар нь дуудаад яахав дээ. Мөнгөтэй ч мөнгөгүй шиг царайлсан нөхдүүдийн нэрийг нь ч зарлахгүй бн, нуугдсаар бгаа энэ нөхдүүд бүүр замхрах бх даа
  • . 2018-11-06 03:40:25
    Энэ хэд дотроос Жадамбаа генералын хүү л эрх биш арай моральтай юм даа!!!
  • зочин 2018-11-06 03:30:48
    Буцаагаад төлөх / тэр дор нь шүү /чадвартай байж шуналдаа хөтлөгдөөд зээл авсан хүнийг зөв гээд байгаа юм уу?
  • Zochin 2018-11-06 03:29:25
    Zeelee tulsun gej gaihuulaad baih um baihgui. Tiim ikh uhamsartai um bol, tiim ikh bayan um bol anhnaasaa zeel abahgui baihgui yasan um be.Ichij amidar!!!!!!!!...
  • Сайханбилэг 2018-11-06 03:26:55
    Бусад нөхдүүд харж аваг
  • Хүмүүн 2018-11-06 03:16:50
    Хүн алдаагаа ухамсарлаж уучлалт гуйв. Алдаагаа ойлгож ч мэдэхгүй улс байна тэдний тухай та бүхэн бичнэ үү малнуудаа?
    203.217.139.227
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-11-06 03:06:20
    Patsaanyyd ingeed jijigeeree l uldlee dee.
  • Сайхан хахаха 2018-11-06 03:02:26
    Бусдыгаа бодвол ёс зүй байнаа байна. Энэ сэтгүллч ойр орчноо сандааж байдаг нөхөр үү.
  • зочин 2018-11-06 03:00:19
    харин тиймээ төрд сэтэртэй нэртэй, анх хамтарч байсан нөхөддөө халгаатай нэгэн болох юм даа.энэ хамааралтай этгээд гэж ойлголтыг нэг мөр болгохгүй бол олон хүн ...
  • Irgen 2018-11-06 02:58:34
    Молоток, Энхбаяраа. Сайн байна.
  • Зочин 2018-11-06 02:57:03
    Муу хулгайчийг сайн шийтгэх хэрэгтэй. Хулгайлчихаад би буцаагаад өгчихсөн уучлаарай ч гэх шиг.Гэмт хэрэг хийсэн юм чинь сайн дураараа огцорох хэрэгтэй
  • zochin 2018-11-06 02:52:37
    Учрал төлнө гээд байсан яасан бэ
  • зочин 2018-11-06 02:51:54
    үүн шиг худлаа шударга царайлсан нөхдүүд дүүрэн байгаа. хууртаж болохгүй.
  • зочин 2018-11-06 02:48:29
    Байдал бишдэж байгааг мэдээд аргаа барж байна доо. Уучлал гуйж байгаа юм шиг худлаа дүр эсгээд л. Цаад санаа нь өөрийгөө уснаас хуурай гарах шдээ
  • үнэнч 2018-11-06 02:47:49
    УИХ-ын гишүүд арилжааны банкны хүүгээр төлж, УИХ-ын гишүүнээсээ өөрснөө татгалзах ёстой. Мөн энэ зээл авсан шуналын туламнуудыг дахин төрд оруулж болохгүй.
  • G 2018-11-06 02:46:39
    Монголд ийм сэтгүүлчид байгаа тул хөгжихгүй байна. Ухамсраараа уучлал гуйж мөнгөө өгье гэлээ. Ийм юм бичихийн оронд бусдыг нь төлүүлэх юм бич. Эсвэл зайл
  • Oun 2018-11-06 02:43:43
    Harin ni ch shudraga Bna Ali ch namaas bur idej uuj uugaad hanahgui guliiguud uls ard olnoo hohiroogood bdag AN iin Olon Hun MAN iin humuus bii shuu dee
  • mнгл 2018-11-06 02:16:48
    энэ шударга царайлсан шаар буруугаа хүлээсэн одоо шүүхийн амыг харахгүйгээр эргүүлэн татаж тэр ферм рүү нь хөөж явуулбал таарна
  • Зочин 2018-11-06 02:13:39
    Бага ч болов улстөрийн соёл гаргажээ бусдыгаа бодвол. Бусад нь уучлал гуйхгүй гэж балайрсан. Миний хувьд уучилж байна.
  • Амар 2018-11-06 02:12:56
    Мөнгөө төлсөн чинь сайн.Уучлал гуйсан нь бүр сайн.Харин "Нэр хугарахаар яс хугар" гэсэн өвгөдийн үгийг яах вэ?
  • Tur 2018-11-06 02:03:17
    BBSB raa erguulsen bol ene tom gemt heteg shuu g.Luivar gemt hereg hiisen huniig munguu butsaagaad tulchuud uuchlalt guihaar ni urshuugiud bh uu?
  • иргэн 2018-11-06 02:00:00
    овоо шударга нөхдүүдийн нэг гэж бодож явдаг байсан чигь овоолсон бааснууын нэг байжээ хөөрхий гэж
  • Бат 2018-11-06 01:57:56
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо