Жижиг нэрээр халхавч хийсэн томчуудад зориулсан зээл

Жижиг дунд бизнес эрхлэгчид ЖДҮХ сангийн зээлд хамрагдсан бол өдрийн од харсантай адилтгадаг гэнэ. Учир нь хэдэн сар жилээр бичиж, тооцоолж бэлэн болгосон төсөл нь ЖДҮХ сангийнхны шалгуурыг хангаж босго давна гэдэг биелшгүй мөрөдөл. Жилийн 20 гаруй хувийн хүүтэй зээл авдаг тэдний хувьд гурван хувийн хүүтэй зээл маш том боломж. Үүнтэй маргах аргагүй. Гэвч зээлийг авах мөрөөдөл тээсэн мянга мянган жижиг дунд бизнес эрхлэгчид энэ зээлд хамрагдаж чаддаггүйн учир энэ өдрүүдэд тайлагдаж байна. Төр түмнийхээ төлөө ажиллах үүрэг авч Төрийн ордонд заларсан эрхэм гишүүд тэдний хамаарал бүхий хүмүүст “хаяг”-тай гэмээр ЖДҮХ сангийн зээл томчуудын халаасыг түнтийлгэх бааз суурь болсоор багагүй хугацааг үдсэн байх юм.

Тэгвэл жижиг дунд үйлдвэрлэгч гэж хэнийг хэлэх вэ?

Хуулийн дагуу дээрх шаардлага хангасан бол жижиг бизнес эрхлэгч. Гэвч сүүлийн өдрүүдэд олон нийтэд хүрч байгаа баримтуудын ихэнх нь дээрх шаардлагыг хангасангүй. Нэг үгээр жижиг дундуудад олгогдох зээл томоохон албан тушаалтан эрх мэдэл бүхийн хүмүүсийн нэгэнт хөлөө олсон бизнесээ цэцэглүүлсэн иржээ.

Зөвхөн энэ онд л гэхэд тус сангаас 200 гаруй төсөлд санхүүжилт олгосон байгаа юм. Ингэхдээ энэ оны дөрөвдүгээр сарын 3-16-ны хооронд сонгон шалгаруулал явагдаж 1031 төсөл хүлээн авсан байна. Төсөл хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл дээрх төслөөс 498 аж ахуйн нэгжийн төслийг шалгаруулсан байгаа юм. Улмаар ЖДҮХ сангийн төсөл сонгон шалгаруулах хорооны шийдвэрээр 498 ААН-ээс 134 аж ахуйн нэгж ХХААХҮ сайдын тушаал бүхий зээл авах эрхийг хангажээ.

Үүний дараа энэ оны долдугаар сарын 30-аас наймдугаар сарын 3-ны хооронд 511 төсөл хүлээн авсан байна. Үүнэс 82 төслийг санхүүжүүлэх шийдвэрийг Төсөл сонгон шалгаруулах хороо гаргасан байдаг.


ЖДҮХ сан нь нийт 24 ажилтан, албан хаагчидтай. Тэд маш хурдтайгаар ажилладаг. Тэд 1031 төслөөс 134-ийг 20-хон хоногийн дотор шалгаруулж, шийдвэр гаргасан байгаа юм. Нэг үгээр хэт богино хугацаанд шийдвэрлэсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэх хардлагыг төрүүлж байна. Үнэндээ төсөл шалгаруулах багийнхан хэрхэн ажиллаж ямар шалгуур тавьж ажилласан бэ? гэх асуулт хариулт нэхэж байна. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж тэдний үйл ажиллагааг дэмжин ажиллах ёстой төрийн албан хаагчид хэнд үйлчилж хэний бизнесийг хөгжүүлэн цэцэглүүлсэн бэ? Тэд жирийн ард түмэн, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахаас илүүтэй төрийн өндөр албан тушаалтан тэдний хамаарал бүхий хүмүүст бага хувийн зээл олгохыг илүүд үзэв. ЖДҮХ сангийнхны гаргасан шийдвэрээс үүдэн Монгол Улсад жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил хэдэн алхмаар хойш ухарсан гэвэл буруу хэлсэн болохгүй. Энэ салбарыг хөл дээр нь босгох ёстой санг томчуудын халаасыг түнтийлгэх хэрэгсэл болгосон хариуцлагаа тэд хүлээх ёстой юм.

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-11-06 20:28:58
    buleg hulgai buleg mungu ugaasan gemt hereg bugdiinh ni hurungiig huraaj shorond ni hiigeed ulsiin uruu tuluurei
    202.21.106.132
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-11-06 16:22:37
    Энэ хэд нь жижиг юм бол бусад нь хумхийн тоос юм уу? жижигхэн , хийморь нь үхсэн ийм ИХгишүүд байжээ. яаж ажиллана гэж бодоо бол. тахиан тархитай юм
    122.201.24.185
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-11-06 09:40:33
    Энэ ч мөн том хэрэг болсон бололтой. Юун нөгөөх Оюу толгойн гэрээнээс ч аюултай юм болсон юм бишүү. Хүрэлсүх огцорох болжээ. Ингэж араа шүдээ сугалуулсан хөгшин...
    202.21.116.94
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-11-06 04:19:00
    Монголдоо гайгүй томд ордог компаниуд, УИХ-ын гишүүд авна гэдэг чинь угтаа мөнгө угаах гэмт хэрэг биз дээ
    122.201.23.83
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-11-06 01:56:58
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
    202.9.43.186
    Мэдэгдсэн Хариулах