13 настай охины аминд хүрсэн этгээдүүдийг маргааш шүүнэ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Очир” зочид буудалд 13 настай охин бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гараад хоёр жил болжээ.

Гэмт этгээдүүдийг шүүх хурал өнгөрсөн зургадугаар сард Баянзүрх дүүргийн шүүхэд болсон ч хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм.

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Б.Жавхлан, М. Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.

Шүүгдэгч нар хохирогчид архи уулган согтоож, согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хүчирхийлсэн, улмаар хохирогч нь архины цочмог хордлогын улмаас нас барсан нь баримтаар тогтоогдсон байгаа.

Тэгвэл мөрдөн байцаалтад буцаасан хавтаст хэргийг шүүх хурал маргааш Баянзүрх дүүргийн шүүхэд болохоор тов нь гарчээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2018-11-06 02:43:37
    Мэдээнийхээ гарчгийг зөв бичжээ. Тэгэхгүй бол хүчиндүүлсэн охины хэрэг гээд охин хучиндээд өг гэчээд хэрэг хийсэн юм шиг буруу найруулгатай мэдээ яваад байсан