Санхүүгийн зохицуулах хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: 
Корпорэйт Конвеншн төвийн Эвент Холл хурлын танхимд "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үндэсний чуулган болно.

09:00 цагт: Арьсны өвчин судлалын үндэсний төвийн хурлын зааланд  АӨСҮТөв ЭМЯ, ДЭМБ-тай хамтран "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, өвчтөний аюулгүй байдал, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг сайжруулах нь" сэдэвт сургалтыг зохион байгуулна.

09:30 цагт: Туушин зочин буудлын Соёмбо танхимд хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан хөтөлбөрийн танилцуулга болно.

10:00 цагт: МҮЭ-ийн холбооны төв байрны дөрвөн давхрын хурлын зааланд “Хөдөлмөр нийгмийн дээд сургуулийн 25 жилийн ойд зориулсан XXI зууны хөдөлмөр” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.

11:00 цагт: Санхүүгийн зохицуулах хорооноос "Санхүүгийн салбарын 2018 оны гуравдугаар улирлын тойм болон цаг үеийн асуудал” сэдвийн хүрээнд хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

Үндэсний мэдээллийн төвд
 

  • 11:00 цагт: “Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье” цуглааныг 2018 оны арваннэгдүгээр сарын 11-нд зохион байгуулах талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлэл хийнэ.
  • 11:30 цагт: Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-гаас арилжааны банкаар дамжуулан олгосон зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл хийнэ.


12:30 цагт: Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан лагийг дахин боловсруулан метан хий гаргаж үйлдвэрлэлийн дулаанд ашиглах шинэ дэвшилтэт технологи бүхий ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж болох Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20000 м3/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн нээлт болно.

14:00 цагт: Novotel зочид буудалд Амьд ертөнцийн цуврал Хүрээлэн нэтрүүлгээс "Говийн 5 гайхамшиг" шинэ төслийнхөө нээлтийг хийнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.