ЖДҮХС-аас зээл авсан хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг шаардав
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос өнөөдөр АТГ-т ханджээ. Тус холбооноос ЖДҮХС-аас зээл авсан гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж, хариуцлага тооцохыг шаардаж ийнхүү гомдол гаргаж байгаа аж.

Тодруулбал, АТГ-т гурван асуудлаар гомдол гаргасан бөгөөд энэ талаараа маргааш хэвлэлийн бага хурал хийх юм байна.

Зээл авсан гишүүдийн зээлийг хүүтэй нь эргүүлэн төлүүлэхээс гадна эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байгаа талаараа дээрх холбооны тэргүүн Х.Батдэлгэр ярив. Тэрбээр “Хамгийн гол нь зээл авсан гишүүдийн зээлийг эргэн төлүүлэх, бас хариуцлага тооцож байна гээд албан тушаалаас нь чөлөөлөөд асуудлыг зүгээр орхихгүй, заавал хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. Мөн ЖДҮХС-ийн төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүдийг АТГ-т шалгуулахаар гомдол гаргасан” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сарантуяа 2018-11-07 03:35:03
    эрүү үүсгэн яллах хэрэгтэй хулгай хийсэнтэй адил шүү дээ ард тзмний нэрийг барьж төрийн өндөр албан тушаалд сууж эрх эдэлж байж даварсан байна
  • Баадай 2018-11-06 10:33:32
    ЖДҮ-н сангаас жилийн 3 хувийн хүүтэй авсан уг мөнгийг эгүүлэн төлүүлэхдээ хадгаламжийн дундаж хүүгээр тооцож төлүүлэх хэрэгтэй.
  • Залилан шүү. 2018-11-06 01:59:34
    залилан 147 зүйлийн 4 өөр 10- 15 жил ялтай.бүх хөрөншийг хураана
  • ниргэгч  2018-11-06 01:32:47
    төр нь дампуу залуучууд нь шоучин эмсүүд нь архичин шоучин завхай энэ улс удахгүй мөхөж ми,лу овогтон болно биз
  • өвөө 2018-11-05 15:34:12
    Таануус толгойгий нь илээд л өнгөрөх санаа бна уу. муусайн төрийн бөөснүүд луйварчид бүгд адил...жирийн иргэд бсан бол яаж ийгээд шорон руу марш гнэ биз.
  • Бат 2018-11-05 13:25:27
    асемаас 290,9 тэрбум төгрөг идсэн АН ын 17 хүнд бас эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой биш үү адилхан шудрага шаардлага тавах хэрэгтнй бус уу
  • Dash 2018-11-05 13:05:42
    Дэмжиж бна
  • Бат 2018-11-05 10:13:39
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо