Монгол Улс хууль бус хөрөнгө буцаах сүлжээний УЗ-ийн гишүүн боллоо

 Индонезийн Бали хотноо энэ сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (ARIN-AP)-ний Удирдах зөвлөлийн хурал болон Бүгд хуралд Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын төлөөлөгчид оролцож байна.
ARIN-AP сүлжээ нь 21 гишүүн улс болон 8 олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд авлигын гэмт хэрэг мөрдөн шалгах, гадаад улсад байршуулсан хууль бус хөрөнгийг буцаахтай холбоотой асуудлаар гишүүн орнуудынхаа хүрээнд мэдээлэл солилцох, албан хаагчдын чадавх сайжруулах сургалт, семинар зохион байгуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлдэг.
Өнөөдөр зохион байгуулагдсан Удирдах зөвлөлийн хуралд манай төлөөлөгчид  оролцож тус сүлжээний 2019 оны даргалагч улсад нэрээ дэвшүүлэхийн зэрэгцээ байгууллагын үйл ажиллагааг танилцууллаа. Хурлаас Удирдах зөвлөлийн 9 гишүүний нэгээр Монгол Улсыг сонголоо.  

 

Удирдах зөвлөлд Монгол Улсаас гадна Австрали, Шинэ Зеланд,  БНСУ, Япон, Тайланд, Индонез улсууд болон НҮБ-ын Мансууруулах бодис гэмт хэрэгтэй тэмцэх алба, Европын орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (CARIN) гишүүнээр, Дэлхийн банк ажиглагчийн статустай оролцдог аж.

 

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN  2018-11-05 12:08:32
    ATG IIM HURAL ZOVLOLGOOND OCHIJ ARGACHLALIIG N ZAAJ OGOOD BHAD ,BID MEDEHGUIEE ,ZA AA YAHAV GEED L AVILGACHIDTAI HUIVALDAAD L HUURDAG GARUUD D...
    106.69.46.160
    Мэдэгдсэн Хариулах