Карго үйлчилгээнд хяналт шалгалт хийж эхэллээ
Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа улс хоорондын шуудан, илгээлтийн үйлчилгээ эрхлэгчид буюу карго үйлчилгээний компаниудад  Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай болон Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар хэсэгчилсэн хяналт шалгалт хийж эхэллээ. Энэ удаагийн шалгалтанд нийтдээ 45 компани хамрагдах бөгөөд цаашид хяналт шалгалтыг тогтмолжуулах талаар Санхүүгийн зохицуулах хороод харилцан санал солилцож байна.

Засгийн газрын  тогтоолоор баталсан Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон Санхүүгийн зохицуулах хорооны Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр 2018 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан. Энэ дагуу үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн, хадгаламж, зээлийн хоршооны салбарт үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд газар дээрх хяналт шалгалт хийгдээд байгаа юм. Улс хоорондын шуудан, илгээлтийн үйлчилгээ эрхлэгчдэд дараа үл хөдлөх хөрөнгө зэрэг бусад салбарт хяналт шалгалт явуулахаар төлөвлөж байгаа аж. 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-11-05 08:46:31
    хар тамхи оруулах нэг суваг биздээ
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах