ХХААХҮ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төсөл өргөн барив
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас Б.Батзоригийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

 Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Санал өргөн мэдүүлэх тухай” албан бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн Батжаргалын Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна” гэжээ.

Б.Батзориг нь Сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны аравдугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан гаргасан билээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.