Ирэх оны төсвөөс 370 гаруй зураг төсөлгүй барилга байгууламжийг хасах хэрэгтэй гэв
АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа УИХ, Засгийн газарт өгсөн шаардлагын талаар болон бусад цагийн үеийн асуудлаар хэлэлцсэн байна. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын бүлэг хуралдаанд оролцоогүй үед эрх баригчид 2019 оны төсвийг баталсан. 2019 оны төсөв батлагдахдаа УИХ-ын гишүүдийн олонхийн оролцоогүйгээр батлагдсан. 2019 оны төсөв олонхийн оролцоогүй батлагдсан гэдэг нь хурлын процесс өөрөө нотолж байгаа. Иймээс Ерөнхийлөгчид 2019 оны төсөвт хориг тавиач гэдэг уриалга гаргаж байгаа. Маш өндөр зардалтай, эрсдэлтэй төсвийг бид дэмжих ямар ч боломж байхгүй. Хэрвээ Ерөнхийлөгч хориг тавих юм бол бид дэмжих болно" гэсэн байр суурийг илэрхийллээ.

Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа “2019 оны төсвийн тухай нэмж тодотгох хэд  хэдэн зүйл байна. Нэг их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелсэн байхад зарлагаа танахын оронд хасах 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байгаа нь туйлын буруу төсвийн бодлого. Зөрүү 1.9 их наяд төгрөгийнхөө санхүүжилтийг гадаадын зээлээр буюу өрөөр 1.3 тэрбум гадаад зээлийн их үүсвэрээс санхүүжүүлэх гэж буй нь яасан байж болохгүй  Монгол төрийн бодлого. Тиймээс Ерөнхийлөгч 2019 оны төсөв хориг тавих байх. Хоригийн хүрээнд 2019 оны төсвөөс 370 гаруй зураг төсөлгүй барилга байгууламжийг хасах хэрэгтэй” гэв.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • e 2018-11-05 21:57:59
    Bolidoo ta nar odoo muu hulgaich Erdenebat gedeg halzan golog mini chi odoo tun udahgui shoron ruugaa yavna za
  • Зочин 2018-11-05 14:31:57
    Байж байгаагийн хардаа энэ мангаруудыг
  • Зочин 2018-11-05 14:01:44
    Цайрчихсан хулгайч нар юмаа та нарыг засаг барьж байхдаа монглыг ядуу болгож өөрсдөө хулгай хийчхээд одоо юугаа яриад солиороод байнаа Цайрчихсан.Хулгайч нар юм...
  • bat 2018-11-05 10:16:15
    АН-хан юундаа сандралдаад байгаа юм. Барилга байгууламж байрьж л байг.Та нар өмнөх 4 жилд эх орноо элгээр нь хэвтүүлсэн байхаа.Эхний 2 жил та нарын өрийг дарсан...
  • Бат 2018-11-05 09:34:09
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
  • иргэн 2018-11-05 07:17:19
    улаан 370 гээд нэг тоо хэлчихсэн ижил зурагт холболт хийгээд болно гээд тайлбарлаад байгаа юм биш уу ардчилсан намынхан карманы хулгайч хоерт ялгаа байхгуй